Entrée Resources: “Оюу Толгой”-ийн далд уурхайн IV босоо амны ажлыг 2018 оноос эхлүүлнэ

Мэдээ

Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Entrée Resources” компани “Оюу Толгой”-ийн далд уурхайн IV босоо амны ажлыг 2018 оноос эхлэхээ мэдэгдлээ. Энэ нь “Оюу Толгой” компанитай хамтарсан төсөл дээр хийгдэх анхны томоохон бүтээн байгуулалт болж байгаа юм. Хойд Хюго орд нь “Оюу Толгой” төслийн хамгийн өндөр алт, зэсийн агууламжтай хэсэгт тооцогддог. “IV босоо ам баригдах нь энэ хэсгийн олборлолтод дэмжлэг болно” гэж тус компани мэдэгдэлдээ дурдаад бүтээн байгуулалтын ажлыг 2021 онд дуусгахаар төлөвлөжээ.

Харин Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” III улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан байна. “Mongolian Mining Corporation” нүүрсний олборлолтоо 2016 оны мөн үеэс 284 хувиар нэмэгдүүлж, нийт 2.1 сая тонн нүүрс олборложээ. Түүнчлэн нүүрсний борлуулалтын хувьд өнгөрсөн улиралд жилийн өмнөхөөс 251 хувиар өсөж, 891 мянган тонн болсон гэж тус компани мэдээллээ.




САНАЛ БОЛГОХ