Инфляцийн өсөлт эрчимжихгүй

Мэдээ


Төв банк үнийн төсөөллөө танилцууллаа. Инфляцийн түвшин энэ оны эцэс хүртэл нэмэгдэх ч, төв банкны зорилтот найман хувьд хадгалагдах төлөвтэй байна. Энэ нь Монголбанкны өмнөх төсөөллөөс буурсан таамаглал юм. Боловсролын үйлчилгээ, мах, нефтийн бүтээгдэхүүний үнийн инфляцид үзүүлэх нөлөө буурсан нь төв банкны төсөөлөл буурахад хүргэжээ.

Энэ оны есдүгээр сарын байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ оны эхнээс 5.3, өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар тус тус өсчээ. Эдийн засаг хүлээлтээс давж өссөн нь эрэлтийн инфляцийг нэмэгдүүлэх хандлагатай байгаа. Цаг агаарын төлөвөөс үүдэлтэй хүнсний ногоо, гурилын үнэд шингэсэн нийлүүлэлтийн инфляци нэмэгдэж байна. Ирэх улирлуудад импортын бараа, хүнс, шатахууны үнийн өсөлт инфляцид нөлөөлнө. Автобензин, дизель түлшний албан татварын өсөлт 2017 оны аравдугаар сараас шатахууны үнийг нэмэгдүүлнэ. Дэлхийн зах зээлд хүнсний үнэ өсөх төлөвтэй байгаа нь махнаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж болзошгүй байна.

САНАЛ БОЛГОХ