Утааг бууруулах зөвлөмж гаргалаа

Мэдээ


Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. Утааны асуудлыг цогцоор нь, нэг амьсгаагаар шийдэх ганц төгс аргыг хайж, ярьж, туршсаар өнөөг хүрсэн.

Тэгвэл өчигдөр болсон салбар хуралдаанаас мөн л утаа бууруулах аргаа эрэлхийлж, урьдчилан салбар хуралдаанууд зохион байгуулсан байсан юм. Салбар хуралдаанаас нүүрсний хэрэглээг бууруулж, нүүрс угаах, боловсруулах, хийн болон сайжруулсан түлшний үйлдвэр барих, үндэсний үйлдвэрийн дулаалгын материалаар байшин, гэрээ дулаалах, нийтийн тээврийн салбарт цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх замаар шинэчлэх зэрэг олон талт зөвлөмжийг гаргажээ. Мөн цахилгаан, дулааны станц шинээр байгуулах, их, дээд сургуулиудыг хотоос гаргах, ногоон байгууламжийг нэмэх, цахилгааны тарифыг хөнгөвчлөх, эко халаалт зэрэг аргуудыг чуулганд оролцогчид нэрлэж байв.


САНАЛ БОЛГОХ