Өвөлжилтийн бэлтгэлийг шуурхайлахыг үүрэг болгов
Хөдөө аж ахуй
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг яам болон харьяа газруудын албан хаагчдыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр салбарын тулгамдсан сорилт, шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав. Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахад нөөц бололцоогоо дайчлан, төрийн бодлогыг иргэддээ чиглүүлж, үйл ажиллагааг нь ил тод байлгаж, үр дүнтэй ажиллахыг тэрбээр санууллаа.
Мөн өвөлжилтийн бэлтгэл улсын хэмжээнд 50 хувьтай байгаа төдийгүй аймаг сумдын өвсний аюулгүй нөөц 40 хүрэхгүй хувьтай байгаа. Энэ нь хангалтгүй үзүүлэлт болохын тэрбээр онцолжээ. Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийг шуурхайлахыг үүрэг болголоо.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй