“iTools”-ийн хувьцааны захиалга ирэх сарын нэгнээс эхэлнэ

Мэдээ

Монголын Хөрөнгийн биржид “iTools” компанийн үнэт цаасыг аравдугаар сарын 21-29-ний өдрүүдэд олон нийтэд танилцуулж байна. Тус компанийн андеррайтер компаниар “Стандарт инвестмент” үнэт цаасны компани ажиллаж байгаа юм. “iTools” компани 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нийт хувьцааныхаа 13.39 сая ширхгийг санал болгож байгаа ба тус бүрийг нь 100 төгрөгийн үнээр санал болголоо. Олон нийтээс татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй 1.3 тэрбум төгрөгийг Дархан хотод модуляр дата төвийн парк байгуулахад зарцуулах юм байна.

Үүнээс гадна Монголын үнэт цаасны биржид 11 дүгээр сарын нэгэнд “Анд энерги” компани хувьцаагаа арилжаалж эхлэх товтой байна. Тус компани үнэт цаасны анхны танилцуулгаа аравдугаар сарын 21-ний өдөр Эрдэнэт хотод зохион байгуулсан бол өнөөдөр Улаанбаатар хотод зохион байгуулах юм. “Анд энерги” компани 32 нэр төрлийн лед гэрэл нийлүүлдэг. Одоогоор дотоодын зах зээлийн 0.5 хувийг эзэлж байгаа юм. Хөрөнгө оруулалт татсанаар 2021 онд Монгол Улсын гэрлийн хэрэглээний таван хувийг хангахаар төлөвлөжээ. Тус компанийн хувьцааны захиалгыг энэ сарын 25-31-ний хооронд үнэт цаасны “Бумбат алтай” компани авах юм байна.




САНАЛ БОЛГОХ