Мөнгөний гарах урсгалыг хаах “Гэрэгэ”

Хөрөнгө оруулалт

5.5 жилийн хугацаатай тус бондыг “Гэрэгэ” хэмээн нэрлэжээ

Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлээс 650 сая хүртэлх ам.долларын бонд босгох гэж байна. 5.5 жилийн хугацаатай тус бондыг “Гэрэгэ” хэмээн нэрлэжээ. Wall street journalийн мэдээлснээр шинэ бондын өгөөж зургаан хувьд хэлбэлзэхээр байгаа аж. Гэхдээ хүүгийн хэмжээ эцэслэн тодроогүй байна. Өнгөрсөн долоо хоногоос танилцуулж эхэлсэн шинэ бондын худалдан авалтын захиалга энэ долоо хоногт дуусна. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаагаар ахлуулсан ажлын хэсэг бондын танилцуулгыг  Ньюйорк, Бостон Лондон болон сингапурт хийсэн. Мягмар гарагт Хонконгийн хөрөнгө оруулагчдад танилцуулах хуваарьтай байна.

Уг санхүүжилтийн талаар Засгийн газраас албан ёсны мэдэгдэл хийгээгүй. Харин олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар Засгийн газар эргэн төлөлт нь дөхөж буй таван жилийн хугацаатай “Чингис” бондыг хугацаанаас нь өмнө худалдан авахаар төлөвлөж буй ажээ.

• Шинэ бонд нь Засгийн газраар тогтохгүй Монголоор овоглосон хувийн хэвшил гадаад зах зээлээс санхүүжилт татахад ч жишиг үзүүлэлт болдог.

• Мөнгөний гарах урсгалыг “Гэрэгэ” гадаадад нь хаачихаж байна гэсэн үг.

• Өнгөрсөн сард тажикистан улс олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын санхүүжилтийг 7.125 хувийн хүүтэй татжээ.

Одоогоор бүүдгэр байгаа бондын хүү таамаг дагуулж, анхаарал татсаар байна. Учир нь үл мэдэгдэх хүү нь зөвхөн шинэ санхүүжилтийн өртөг болоод зогсохгүй олон улсын санхүүгийн зах зээл дэх Монголын Засгийн газрын үнэлгээ, хөрөнгө оруулагчдын итгэлийг давхар илтгэдэг. Мөн хүүгийн хамрах хүрээ зөвхөн Мөнгөний гарах урсгалыг хаах “Гэрэгэ” Засгийн газраар тогтохгүй Монголоор овоглосон хувийн хэвшил гадаад зах зээлээс санхүүжилт татахад ч жишиг үзүүлэлт болдог билээ.

Тиймээс шинэ бондын хэмжээ хийгээд хүүгийн түвшин өнөөг хүртэл анхаарлын төвд, тааврын дунд байна. санхүүгийн зах зээлийн “барометр” болсон хүү тогтоход хөрөнгө оруулагчдын эрэлт буюу бондын захиалга гол нөлөө үзүүлдэг. Тухайлбал, энэ оны эхний улиралд гаргасан 600 сая ам.долларын “Хуралдай” бонд гэхэд тухайн үед таван дахин өндөр захиалга авч байв. эргэн сануулахад, тус бондыг ч мөн эргэн төлөлт нь дөхсөн Хөгжлийн банкны евро бондын төлбөрийг барагдуулахын тулд гаргаж байв. Монгол Улсын Засгийн газрын шинэ бондын захиалга эцэслээгүй учир бондын хүү тодорхойгүй байгаа. гэхдээ “Гэрэгэ” бондын хүү өнгөрсөн гуравдугаар сард гаргасан “Хуралдай” бондын 8.75 хувийн хүүгээс бага байна гэж гадаад, дотоодын шинжээчид таамаглаж байгаа юм.

Мөн дээр өгүүлсэнчлэн дунджаар зургаа орчим хувьд тогтох боломжтой талаар эх сурвалжууд мэдээлж байна. Үүнээс гадна монголтой адил хөгжиж буй орнуудын бондын хүүгээс шинэ санхүүжилтийн өртгийн баримжаа авах боломжтой. Тухайлбал, өнгөрсөн сард Тажикистан улс олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын санхүүжилтийг 7.125 хувийн хүүтэй татжээ. Монгол Улс шинэ мөнгө босгож, эргэн төлөлтийг нь хийх гэж буй “Чингис” бондыг 2013 оны нэгдүгээр сард 4.125 хувийн хүүтэй гаргаж байв. Өөрөөр хэлбэл, Засгийн газар 4.125 хувийн хүүтэй зээлсэн өр, төлбөрөө таван жилийн дараа дунджаар 57 хувийн хүүтэй зээл авч, дарж байна гэсэн үг. Гэхдээ одоогоор шинэ бондын талаарх сонин хачин Засгийн газрын албан ёсны мэдэгдэлд бус ойрын эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн хөвөрч байгааг сануулъя. Ирэх оны эхний хагаст эргэн төлөлтийг нь хийх хоёр бондын төлбөр болон хүүгийн 660 сая ам.долларыг гадаадаас зээл авалгүй, дотоодын нөөц бололцоогоо ашиглан төлөх боломж байсан уу? энэ асуултад хөндлөнгийн шинжээчдийн дийлэнх нь “тийм“ гэж хариулдаг.

Гэвч төр хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх буюу бондыг бондоор солих хувилбар сонгосон. Мөнгөний галт тэрэг нэгэнт хөдөлсөн тул шинэ бондыг шүүн хэлэлцэхэд оройтсон. Гагцхүү айсуй ирэх мөнгө бидэнд хэрхэн нөлөөлөхийг тандах л үлдэж байна. Засгийн газар ирэх онд монгол Улсаас гадагшлах учиртай байсан өр, төлбөрийг дарахын тулд хилийн чанадаас мөнгө босгох гэж байна. Хэрэв амжилттай болбол гадаад дахь өр, төлбөр хилийн чанаддаа дарагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, олон улсын зах зээл дэх өр төлбөрийг дарахын тулд их хэмжээний мөнгө монголоос гадагшлахгүй. мөнгөний гарах урсгалыг “гэрэгэ“ гадаадад нь хаачихаж байна гэсэн үг. Зүйрлэвэл, монголын эдийн засгаас валют гарах “цорго”ыг хаачихлаа. Харин орох “цорго” нээлттэй байгаа төдийгүй монголыг чиглэх мөнгөний урсгал ирэх онд эрчимжихээр байгаа. оУВсгийн хөтөлбөр дагасан их хэмжээний санхүүжилт, “оюутолгой”н бүтээн байгуулалтын мөнгөний урсгал, экспортын тогтвортой орлого гээд үлэмж хэмжээний ногооны урсгал монголыг чиглэх төлөвтэй.


мөнгөний гадагшлах цорго хаалттай, орох нь нээлттэй байгаа энэ үед монголыг чиглэсэн санхүүжилт дотоодод үлдэж таарна. энэ хэрээр дотоодын эдийн засаг дахь ам.долларын олдоц нэмэгдэх нь зах зээлийн хууль. олдоц нэмэгдэхийн хэрээр ханш буурах нь бас л эдийн засгийн зүй тогтол. Өөрөөр хэлбэл, “гэрэгэ” бондын монголын эдийн засагт үзүүлж буй хамгийн том гэгээ нь энэ. ирэх өдрүүдээс эхлэн монголоор овоглох шинэ бонд ногооны ханшид дарамт болж, төгрөгийн үнэ цэнийг дэмжихээр байна. ингэснээр харьцангуй тогтвортой байгаа валютын зах зээлд нөлөөлж, төгрөгийн үнэ өндийх үндсэн хөрсийг бэхжүүлэх нь дамжиггүй.

САНАЛ БОЛГОХ