"Tokyo Motor"-ийн үеэр 70 гаруй шинэ загварын автомашин танилцууллаа

Мэдээ

45 дахь удаагийн "Tokyo Motor" авто үзэсгэлэнгийн үеэр автомашин үйлдвэрлэгчид 70 гаруй шинэ загвараа танилцууллаа. Энэ удаад автомат жолоодлоготой автомашин болон хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг системтэй тээврийн хэрэгслүүд анхаарал татаж байна. 11 дүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх шоуны албан ёсны нээлт энэ сарын 27-нд болно. Үзэсгэлэнд 10 орны нийт 153 компани оролцож байгаа юм. Гэхдээ оролцогчдын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад цөөрсөн болохыг зохион байгуулагчид онцолж байна. Энэ нь удаа дараа гарч буй автомашины үйлдвэрлэлийн гэмтэлтэй холбоотой гэж үзэж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ