Манай сонин бүл нэмлээ

ТОМИЛОЛТ


Монголын сэтгүүл зүйн салбарын өнөө цагийн гол төлөөлөгчдийн нэг, сэтгүүлч Ш.Даваадорж “Засгийн газрын мэдээ” сонины зөвлөхөөр ажиллаж эхэллээ. Тэрбээр 1996 оноос хойш сэтгүүл зүйн салбарт ажиллаж, даацтай, хурц нийтлэлүүдээрээ нийгэмд танигдсан сэтгүүлч юм.

Өнгөрсөн хугацаанд Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд Олон улсын мэдээллийн албаны сурвалжлагч, “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, Нийгэм, залуучуудын мэдээллийн албаны дарга, Орлогч эрхлэгч, “Ням гариг” сэтгүүлийн Эрхлэгч, “UB Post” сонины Эрхлэгч, 2013 оноос “Үндэсний мэдээ” сонины Ерөнхий эрхлэгчээр ажилласан. Ш.Даваадорж сэтгүүл зүйн оны шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” шагналын эхний 10-т 2009-2012 онд дөрвөн жил дараалан шалгарснаас гадна 2010 онд сонины шилдэг сэтгүүлчээр тодорсон нийгмийг эрүүлжүүлэгч, үнэний дуу хоолой болсон мэргэжлийн сэтгүүлч юм. “Засгийн газрын мэдээ” сонинд тэрбээр нийтлэлийн бодлогыг тодорхойлох удирдлагын багт ажиллахаас гадна, хурц, шийдэмгий нийтлэлүүдээ уншигч та бүхэнд хүргэж байх болно.


САНАЛ БОЛГОХ