Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ОХУ-аас хөнгөлөлттэй зээл авах талаар хэлэлцэнэ

Мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ирэх 11 дүгээр сард ОХУ-д болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын XXI хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрөв. Хуралдаанаар өмнөх хурлын шийдвэрийн хэрэгжилт болон худалдаа, эдийн засаг, санхүү, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Тухайлбал, ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах, “Улаанбаатар төмөр зам”-ын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Эгийн голын усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлэх, мал, амьтны гоц халдварт өвчин, шүлхийтэй тэмцэх, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, ОХУ-д хадгалагдаж байгаа Монгол Улсад хийгдсэн геологийн судалгааны тайланг шилжүүлж авах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.




САНАЛ БОЛГОХ