БНСУ-ын ДНБ 1.4 хувиар өсөв

Мэдээ

Энэ оны III улиралд БНСУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 1.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Ийнхүү сүүлийн долоон жилийн дээд өсөлтөд хүрэхэд барилгын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, экспорт өссөн нь гол жин даржээ. II улирлын тааруу үзүүлэлтийн дараа БНСУ-ын Төв банк эдийн засгаа жилийн дүнгээр гурван хувиар тэлнэ гэж таамаглаж байсан байна. Хэдий тийм боловч жилийн өсөлт 3.6 хувьд хүрч, шинжээчдийн таамгаас давжээ. Дэд бүлгээр нь задалж харвал тус улсын экспорт 6.1 хувиар өссөн байна. Ялангуяа хагас дамжуулагч, химийн бүтээгдэхүүний эрэлт олон улсад өндөр байсан нь дэмжлэг болжээ.



САНАЛ БОЛГОХ