АНУ-ын Төв банкны тэргүүнээр хэн сонгогдох вэ

Мэдээ

АНУ-ын Төв банкны тэргүүнээр сонгогдох магадлалтай хүмүүсийн тоонд Холбооны Нөөцийн банкны бодлогын зөвлөлийн гишүүн Жером Пауэлл, "Stanford" их сургуулийн эдийн засагч Жон Тейлор нар багтаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Ерөнхийлөгч Дональд Трамп дээрх албан тушаалд нэр дэвшүүлсэн хүмүүсийнхээ тоонд эдгээр хүмүүсийг онцолжээ. Хэдий тийм боловч тэрбээр Жанет Йелленийг улиран сонгогдохыг дэмжих магадлал өндөр байгаа юм. Гэхдээ энэ талаарх эцсийн шийдвэр одоогоор гараагүй гэсэн тайлбарыг Цагаан ордон өгчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сарын гурванаас Азийн орнуудаар хийх айлчлалаа эхлүүлнэ. Тэрбээр үүнээс өмнө Холбооны Нөөцийн банкны тэргүүнд нэр дэвшүүлэх хүнээ зарлана гэж ажиглагчид таамаглажээ.

АНУ-ын Төв банкны тэргүүн Жанет Йеллений бүрэн эрхийн хугацаа ирэх оны хоёрдугаар сард дуусах бөгөөд АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обама түүнийг нэр дэвшүүлж байсан юм. Жанет Йеллен 2014 оноос Холбооны Нөөцийн банкны тэргүүнээр ажиллаж байна.




САНАЛ БОЛГОХ