Олимпийн бамбар Чэжүд ирлээ

Спорт


Өвлийн олимпийн галт бамбар Өмнөд Солонгосын томоохон арал Чэжүд хүрэлцэн ирлээ. Тус улсын үндэсний олимпийн хорооны мэдээлснээр нэр алдартай 85 хүн 21.4 км зам туулан уг арлаар бамбарыг аялуулж байна. 11 настай уран гулгагч охин Ю Ён нисэх буудлаас галт бамбарыг хамгийн түрүүнд буухиалжээ. Тэрбээр өнгөрсөн жил улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, өсөх ирээдүйтэй тамирчин болохоо харуулсан. Гэвч 15 нас хүрээгүй тул Пёнчаны олимпод улсаа төлөөлөн оролцох боломжгүй. Олимпийн бамбарын буухиа аравдугаар сарын 24-нд Грекийн олимп уулнаас эхэлсэн. Уг бамбар БНСУ-ын нутгаар 2018 километр зам туулан аялахдаа 7500 хүний гар дамжих юм байна.


САНАЛ БОЛГОХ