Казахстанаас Монголд нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүн 20 гаруй хувиар тэлэв

Худалдаа


Давхар татвараас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр хийснээс хойш Казахстанаас Монголд нийлүүлдэг бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээ 20 гаруй хувиар өсөөд байна. Гэхдээ хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд “Цагаан нуур” чөлөөт бүсийг хөгжүүлэх шаардлагатай байгааг Гадаад харилцааны яам онцоллоо. Казахстан улсын 34 компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээр компани 2016 онд 18 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна. Өнгөрсөн онд Казахстаны 12 компани манай улсад бизнесийн шинэ түнштэй болж, нийт 12 сая ам.долларын шууд хөрөнгө оруулжээ. Харин энэ онд 15 компани бизнесийн түншээ шинээр сонгохоор төлөвлөж байгаа талаар МҮХАҮТ мэдээллээ. Эдгээр компаниас вакум цонхны үйлдвэртэй хамтран ажиллах санал ирүүлсэн дөрвөн аж ахуйн нэгж байгаа аж. Тухайлбал вакум цонхны "Астэлс" компанийн хувьд, франчайзинг эрхээ 100- 200 сая ам.доллараар олгохоор төлөвлөсөн байна.


САНАЛ БОЛГОХ