Цасан хүрмээ нөмөрсөн нийслэл

Сурвалжилга


Өвлийн улирал хаяанд ирснийг тэнгэр хангай сануулж, ням гарагийн шөнө дундаас хойш цас нэвсийтэл дарж хонолоо. Үргэлжлэн орсон их цас хотын үзэмжид өнгө нэмэхийн зэрэгцээ өвлийн бэлтгэлийг давхар шалгаад авав. Хот тохижилтынхон үүрийн 05.00 цагаас эхлэн ажилдаа гарч, гудамж талбайн цасыг цэвэрлэж эхэлсэн. Өчигдөр нийт 600 гаруй хүн 19 баригадад хуваагдан ажилласнаас гадна 16 машинаар цас хайлуулах бодис ээлжлэн цацаж байв. Орон нутгийн замд онцгой нөхцөл байдал үүссэн тул баруун аймгуудыг чиглэсэн замыг түр хааснаа ОБЕГ мэдээллээ.

Нийслэл хотноо зохиогдож буй өсвөрийн хөлбөмбөгчдийн Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтууд цаг агаарын хүнд нөхцөлд ч үргэлжлэн явагдаж байна. Манай залуус битүү цасан дунд Тайландын багийн эсрэг тоглож, 5:2-оор ялагдсан юм. Нийслэлийг битүү дарсан нэг өдрийн их цас манай зурагчны дуранд хэрхэн буусныг толилуулья.


САНАЛ БОЛГОХ