Оны шилдэг бугуйн цаг "Chopard, L.U.C Full Strike"

Мэдээ

"Chopard, L.U.C Full Strike" хэмээх цаг бугуйн цаг үйлдвэрлэгчдийн Гран-при шагналыг хүртэж, энэ оны хамгийн шилдэг шинэ бугуйн цагаар тодорлоо. Швейцарын тансаг зэрэглэлийн бугуйн цаг, үнэт эдлэл үйлдвэрлэгч “Chopard“ компани энэхүү бугуйн цагийг энэ оны гуравдугаар сард Швейцарт зохион байгуулагдсан “Baselworld” арга хэмжээний үеэр анх танилцуулжээ. 18 каратын алтаар хийгдсэн энэ цаг нь идэвхжүүлсэн тохиолдолд минут тутамд дохио өгөх функцтэй тус компанийн анхны цаг гэдгээрээ онцлогтой аж.

Тансаг дизайныг технологийн дэвшилтэй хослуулан бүтээсэн нь ийнхүү "шилдэг" болоход нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Үүнээс гадна “Vacheron Constantin” зэрэг олон гайхалтай бугуйн цагнууд шалгаруулалтад оролцсоныг дурдах хэрэгтэй гэж “Hodinkee” сэтгүүл онцолжээ.




САНАЛ БОЛГОХ