"Thor: Ragnarok" Хойд Америкт орлогоороо дахин тэргүүллээ
“Marvel Comics”-ийн дүр "Thor"-ийн шинэ анги “Box Office”-ийн шинжээчдийн таамаглаж байсанчлан Хойд Америкт орлогоороо дахин тэргүүллээ. "Thor: Ragnarok" кино өнгөрсөн долоо хоногт 56.6 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 54 хувиар буурсан үзүүлэлт болсон ч нээлтээ хийснээсээ хойш 10 хоногийн дотор АНУ, Канадын кино театруудаас 211 сая ам.доллар олоод байгаа нь өмнөх хоёр ангийн амжилтыг эвдсэн дүн болжээ. Түүнчлэн "Thor: Ragnarok" кино “Marvel Cinematic Universe”-ийн хамгийн өндөр орлоготой кинонуудын 12 дугаарт бичигдэж байна.
Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт шинээр нээлтээ хийсэн “Paramount”-ийн "Daddy's Home 2", “Fox”-ийн "Murder on The Orient Express" кинонуудын орлого шинжээчдийн таамгаас давж “Box Office”-ийн жагсаалтыг удаалсан байна. Мөн "A24" кино студийн бүтээл драм, инээдмийн төрлийн "Lady Bird" кино 37 кино театрт нээлтээ хийсэн ч “Box Office”-т орлогоороо тэргүүлсэн 10 киноны нэгт багтжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй