“Emirates” компани “Boeing”-оос 40 онгоц худалдаж авна

Мэдээ

2017 оны Дубайн нисэх онгоцны шоу ням гарагт нээлтээ хийлээ. Шоуны эхний өдөр “Emirates” компани “Boeing”-оос 15.1 тэрбум ам.долларын онгоц худалдан авах тохиролцоонд хүрсэн байна. Хэлэлцээрийн хүрээнд Ойрх Дорнодын хамгийн том агаарын тээврийн гурван компанийн нэг болох “Emirates” компани "Boeing"-ийн “Boeing 787-10” загварын 40 онгоц худалдан авах юм. Онгоцны нийлүүлэлт 2022 оноос эхлэн хийгдэнэ гэж дээрх хоёр компани мэдэгдэлдээ онцолжээ.

“Emirates”-ийн мэдэгдсэнээр шинэ захиалга АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэлийн салбарт 78 мянга гаруй ажлын байр бий болгох аж. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Нисэх онгоцны борлуулалт АНУ-д ажлын байр бий болгоход чухал нөлөөтэй" гэдгийг онцолж байжээ. Үүнээс гадна Дубайн нисэх онгоцны шоуны үеэр "Azerbaijan Airlines" компани “Boeing” компаниас “Boeing 787-8” загварын таван онгоц худалдан авахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.




САНАЛ БОЛГОХ