“Сэлэнгэ” үүлдрийн үхрийн ашиг шим нэмэгдэж байна

Мэдээ


“Сэлэнгэ” үхрийн ашиг шимийн үзүүлэлт өсөх хандлагатай байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Энэ үүлдрийн үхрийг өсгөн үржүүлж буй Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумын үхэрт Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, “Хөгнө мээж” төрийн бус байгууллага хамтран үзлэг, ангилалт хийсэн байна. Нийтдээ “Сэлэнгэ” үүлдрийн болон сэлэнгэ-монгол үхрийн хоёр, гуравдугаар үеийн эрлийз 21.7 мянган үхрийг үзлэгт хамруулжээ. Энэ жилийн үзлэг, ангилалтын үр дүнгээр “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн цөм сүрэгт 23 өрх, хоёр аж ахуйн нэгжийн 6501 үхэр бүртгэж авсан байна. “Сэлэнгэ” үхрийн амьдын жингийн үзүүлэлтүүд 1990 оныхтой харьцуулахад нас бүртээ 45-61.2 кг-аар буурч байсан үеийг бодвол өнгөрсөн оноос өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн байна


САНАЛ БОЛГОХ