Rio Tinto хувьцаагаа эргүүлэн авав

Уул уурхай


“Оюу Толгой” компанийн хөрөнгө оруулагч Rio Tinto компани хаалттай хүрээнд 750 сая ам.доллараар үнэлэгдэх 11.8 сая ширхэг хувьцаагаа эргүүлэн худалдаж авлаа. Нэгж хувьцааг 63.67 ам.доллараар үнэлсэн нь зах зээлийн өнөөгийн ханшнаас 14 хувиар доогуур дүн болж байна. Компанийн удирдлагууд энэ онд нийт дөрвөн тэрбум ам.долларын хувьцааг эргүүлэн худалдаж авч, 4.2 тэрбум ам.долларын ногдол ашиг тараахаа мэдэгдсэн юм. Rio Tinto компани хувьцаа эзэмшигчдэд ирэх өгөөжийг ийнхүү нэмж байгаа нь компанийн цаашдын санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготойг тус компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жакийн мэдэгдэлдээ онцолжээ.


САНАЛ БОЛГОХ