Татварын биелэлт дөнгөж 50 хувьд хүрч байна

Мэдээ

Нийслэл хотын хэмжээнд тамхи, архи согтууруулах ундааг зарж борлуулдаг, үйлчилдэг аж ахуйн нэгж болон тус газруудаар үйлчлүүлсэн иргэдээс нэг хувийн татвар авах хууль 2015 онд батлагдсан. Хууль хэрэгжиж эхлээд хоёр жил гаруй хугацаа болж байна. Зөвхөн энэ татвараас 2016 онд нийслэлийн татварт нийт 3.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг. Харин энэ жил найман тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөвлөжээ. Гэвч оны сүүлийн хагас болж байхад татварын орлого дөнгөж 50 хувьтай байна. Аравдугаар сарын 31-ний байдлаар нийт 5049 аж ахуйн нэгжээс 4.3 тэрбум төгрөг дээрх татварын хүрээнд төвлөрчээ. Эндээс харахад тус татварын орлогыг 2017 онд өмнөхөөс нь хоёр дахин нэмж төлөвлөсөн гэсэн үг. Ямар учраас нэмж төлөвлөсөн, юунд зарцуулах эсэх талаар тодруулах гэсэн боловч албаныхан мэдээлэл өгөхөөс татгалзав.

САНАЛ БОЛГОХ