“Засгийн газрын мэдээ”-гээр оюуны цангаагаа тайлдаг

Мэдээ


“Засгийн газрын мэдээ” сонин нь өдөр тутмын сонинуудаа манлайлж, хошуучлан бизнес эдийн засаг, санхүүгийн чиглэлийн уншууртай, шилдэг нийтлэл, мэдээллийг хүргэдэг болохоор би өглөө болгон уншдаг юм. Эдийн засаг, банк санхүүгийн мэргэжилтнүүд төдийгүй эрдэмтэд энэ сониныг уншиж, оюуны цангаагаа тайлдаг болсондоо талархдаг. Чөлөөт хэвлэлийн зах зээлд суурьшаад гурван жил болохдоо тэргүүн эгнээнд цойлж, 2015 оны “Монголын шилдэг сонин”-оор шалгарсан нь үндэсний, өдөр тутмын шилдэг хэвлэл мөн болохыг баталсан хэрэг юм.

Мөн дэлхийн шилдгийн шилдэг Financial Times сониныг Монголын уншигчдад эх хэлээрээ байнга хүргэдэгт нь талархахаас аргагүй. Түүнчлэн технологийн дэвшлийг уламжлалт үйл ажиллагаатай хослуулан нэвтрүүлж, олон мянган уншигчдад цахим сонин хүргэж байгаа нь сайшаалтай. Чөлөөт хэвлэлийн шанг татаж, үзэг нэгтнүүдээ түүчээлэн, үнэний эрэлд тууштай яваа “Засгийн газрын мэдээ” сонины хамт олонд ойн баярын мэнд хүргэе.


САНАЛ БОЛГОХ