Налайхын уурхайн нөхөн сэргээлтэд 8.1 тэрбум төгрөг шаардлагатай

Уул уурхай


Налайхын уурхайн 335.2 га талбайд байгаль орчны үнэлгээгээр техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд нийт 8.1 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолсон байна. Тус уурхай хаагдсанаас хойш 22 жилийн хугацаанд эмх замбараагүй олборлолт газар авч, хувиараа ашигт малтмал олборлогч иргэд бэртэж гэмтэх, улмаар амь насаа алдах явдал өнөөг хүртэл гарсаар байна. Одоогийн байдлаар нийт 240 орчим хүн нас барж, 735 хүн хүнд гэмтэж бэртжээ. Энэ оны байдлаар Налайх дүүрэгт 111 тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. Үүний 75 нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй бол үлдсэн нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.


САНАЛ БОЛГОХ