Эвшээлгэвэл хөгширнө

UB Info

Бүгд л эвшээлгэдэг. Үүнийг уншиж суугаа та ч гэсэн яг одоо эвшээлгэж байж болох юм. 

Та эвшээлгэчихсэн үү? Тэгвэл та хөгширчихлөө.Учир нь хүн эвшээлгэхэд хөгшрөлт түргэсдэг гэж зарим эрдэмтэд үзсэн байх юм. Эвшээлгэх нь биемахбодид хортой, хяналтгүй үйлдлүүдийн нэг гэжээ. Ер нь эвшээлгэхийн тухай олон онол байдаг хэдий ч одоог болтол нэг нь ч ян тан батлагдаагүй, бас няцаагдаагүй. Яахав зарим эрдэмтэд хүчилтөрөгчийг илүү их авахын тулд эсвэл тархи өөрөө өөрийгөө сэргээхийг оролдож байгаа үйлдэл зэргээр тодорхойлсон байдаг юм.



Эвшээлгэх нь халдварт өвчин үү? 

Тийм гэж ихэнх эрдэмтэд дуу нэгтээ хэлдэг. Хачирхалтай нь яагаад халдварладгийг тэд бас л тайлбарлаж чадаагүй. Гэхдээ эвшээлгэх нь бас таны мэдрэмж өндөртэйг харуулж байгаа дохио гэж үзжээ. Эвшээлгэхийн сайн, муу нь бүрэн гүйцэд батлагдаж, нотлогдоогүй тул эвшээлгэхгүй байх арга зам хайя. 

1. Амьсгал - Амьсгаагаа гүнзгий авлаа-түгжлээ-гаргалаа, гэх мэтээр та туршаад үзэхэд гэмгүй.

2. Хөдөлгөөн хий - Халуун, бүгчим орчинд нозоортлоо суух нь хүний залхууг хүргэж улмаар эвшээлгэдэг. Тиймээс нулимсаа гоожтол эвшээлгэж суухын оронд түргэхэн босож идэвхитэй хөдөлгөөн хийсэн нь дээр гэж зөвлөх байна. 

3. Орчноо өөрчил - Халуун агаар нь эвшээлгэх үйл явцыг өдөөдөг тул хүйтэн агаар оруулах хэрэгтэй. Гадаа салхинд гарч алхах, цонхоо нээх, ядаж л эдгээрийг хийх завгүй бол хүйтэн ус залгилахыг зөвлье. 

Шинжлэх ухаан одоог хүртэл эвшээлгэхийн учир шалтгааныг нарийн олж илрүүлээгүй байна. 




САНАЛ БОЛГОХ