Огторгуйн тоос амьдрал үүсгэсэн гэх таамаг

Мэдээ


Шотландын Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд огторгуйн тоосны урсгалаар дамжин амьдрал ирсэн байж магадгүй гэсэн таамаг дэвшүүллээ. 70 км/цаг хүртэл хурдтай огторгуйн тоосны хүчтэй урсгал бичил амьд биетүүдийг дэлхийд тээж авчирсан байх боломжтой гэж үзэж байна. Дэлхийн агаар мандлыг байнга бөмбөгдөж байдаг огторгуйн тоосонцор гадаргуугаас 150 км болон түүнээс дээш өндөрт байгаа бичил биетүүдийг дэлхийн таталцлаас цохиж гаргаснаар тэд өөр гарагт хүрэх боломжтой хэмээн бичсэн байна. Ийм нөхцөлд өөр гарагуудад ч үүсэж болох бөгөөд үүний үр дүнд амьд биетүүд нэг гарагаас нөгөө гараг руу шилжих боломжтой гэнэ.

Үүний зэрэгцээ ургамал болон бактери мэтийн бичил биетүүд задгай сансарт амьд үлдэх чадвартай агаад эрдэмтдийн таамгийг давхар нотолж байгаа аж. Урьд нь гарагаас гарагт амьд биетийг ганцхан солир зөөдөг гэж үздэг байсан юм.


САНАЛ БОЛГОХ