СЗХ: Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү буурсан

Мэдээ

СЗХ-оос явуулсан бодлогын арга хэмжээний үр дүнд банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү буурсан талаар мэдээллээ. Тодруулбал сарын жигнэсэн дундаж хүү жилийн өмнөхөөс 0.8 пунктээр буурч 3.4 хувь болоод байгаа юм. Санхүүгийн зохицуулах хорооноос сүүлийн нэг жилийн хугацаанд банк бус санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх бодлого явуулж байгаа. Ингэснээр энэ оны III улирлын байдлаар тус салбарын нийт актив 906 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн өртөг зардал багатай эх үүсвэр нэмэгдсэнээр нийт зээлийн хэмжээ өмнөх оны дүнтэй харьцуулахад 32.3 хувиар өсөж, 592.4 тэрбум төгрөгт хүрсэн талаар мэдээллээ.



САНАЛ БОЛГОХ