Goldman Sachs, Barclays: 2018 онд дэлхийн эдийн засаг 4 хувиар өснө

Мэдээ

Томоохон банкнууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвөө танилцууллаа. Тухайлбал, “Goldman Sachs” болон “Barclays” банкнууд дэлхийн эдийн засгийн талаар харьцангуй өөдрөг төсөөлөлтэй байгаа ажээ. Учир нь дээрх хоёр банк 2018 онд дэлхийн эдийн засаг дөрвөн хувиар өснө гэж үзэж байна. Улмаар энэ нь 2011 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм.

“Goldman Sachs”-ийн хувьд энэ онд эдийн засаг 3.7 хувиар тэлнэ гэж таамаглаад байна. "Эдийн засгийн өсөлт бодитой түвшинд байгаа"-г “Barclays”-ийн эдийн засагчид онцолж байгаа юм. "Их 7"-ийн бүлгийн орнуудын эдийн засгийн өсөлт шинжээчдийн таамгийг давах төлөвтэй байгаа нь төсөөллийг өндрөөр тооцоход нөлөөлсөн гэж “Goldman Sachs”-ийн эдийн засагчид тайлбарлаж байна. Хэдийгээр өсөлтийн төлөвийг эерэгээр харж байгаа ч инфляц өсөх хандлагатай байгааг эдийн засагчид анхааруулж байгаа юм. Иймд Холбооны Нөөцийн банк ирэх онд дөрвөн удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэж “Goldman Sachs” таамаглаж байна.




САНАЛ БОЛГОХ