Дулааны нүүрсний үнэ Азийн зах зээлд өсөж эхэллээ

Уул уурхай


Дулааны нүүрсний үнэ Азийн зах зээлд эрчимтэй өсөж байгааг Японы “Nikkei” агентлаг онцолж байна. Австралиас импортолж байгаа дулааны нүүрс тонн нь ойролцоогоор 95 ам.доллар байгаа нь өнгөрсөн тавдугаар сартай харьцуулахад 30 хувиар өндөр дүн болж байна. “Nikkei” агентлагийн тооцоолсноор үнийн хөдөлгөөнд БНХАУ-ын импортын өсөлт нөлөөлжээ. Энэ оны эхний есөн сард БНХАУ- ын боомтуудаар импортолсон дулааны нүүрсний хэмжээ жилийн өмнөх үеэс зургаан хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ нүүрсний үйлдвэрлэлээ хязгаарлаж эхэлсэн нь үнийн өсөлтөд түлхэц болсон байна. БНХАУ-ын эрчим хүчний 60 хувь нь нүүрснээс хараат байдаг. Хэдий ийм боловч 2030 он хүртэл дулааны нүүрсний эрэлт өсөлттэй байна гэж Олон улсын эрчим агентлаг тооцоолжээ. Нийлүүлэлтийн тал дээр ч тодорхой өөрчлөлтүүд гарч, Австрали дахь компаниуд үйл ажиллагаагаа нэгтгэж эхэлсэн байна. Тухайлбал, зургаадугаар сард “Rio Tinto” компани Австрали дахь дулааны нүүрсний нэгжээ “Yancoal” компанид худалджээ. Харин долоодугаар сард “Glencore” компани “Yancoal”- ийн худалдаж авсан уурхайн 49 хувийг эзэмших гэрээ байгуулсан байна.


САНАЛ БОЛГОХ