"LA Auto Show"-ийг чимсэн тансаг хөлгүүд

Мэдээ

Дэлхийн тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчид ирэх оноос зах зээлд нийлүүлэх хамгийн шилдэг загваруудаа Лос Анжелесийн Авто шоуны үеэр танилцуулсаар байна. Тухайлбал, “General Motors” компани “Corvette” загварын хамгийн хурдан автомашинаа танилцууллаа. 2019 оны "Corvette ZR1" нь "Ferrari"-ийн “F12”, "Lamborghini"-ийн "Aventador S" загвараас илүү өндөр хүчин чадалтай юм байна. Энэхүү загвар нь V8 хөдөлгүүртэй, 755 морины хүчтэй төдийгүй дээд хурд нь 337 км/цаг. Үнийн хувьд 123 мянган ам.доллароос эхлэх юм байна.


Chevrolet Corvette ZR1

Харин “Porsche” "718 Cayman GTS", "Boxster GTS" гэх шинэ загваруудаа танилцууллаа. Энэ хоёр загвар нь 3.9 секундэд 100 км хүртэл хурдлах чадалтай, дээд хурд нь 289 км/цаг. “718 Cayman GTS”-ийн үнэ 80 мянган ам.доллароос эхлэх бол “Boxster GTS” загварын үнэ 82 мянган ам.доллараас эхэлнэ. Харин эдгээр загваруудаа ирэх оны гуравдугаар сараас зах зээлд ирэх нийлүүлэх товтой байна.

Porsche 718 Cayman GTS

Их Британийн автомашин үйлдвэрлэгч "Land Rover" компани 2018 оны “Range Rover Svautobiography” гэх загвараа танилцууллаа. Энэ нь тус компаниас гаргаж буй хамгийн тансаг зэрэглэлийн автомашинаар нэрлэгдэж байна. V8 хөдөлгүүртэй, 557 морины хүчтэй SUV ангиллын энэхүү автомашины үнэ 210 мянган ам.доллараас эхэлнэ. Сүүлийн жилүүдэд дунд оврын SUV, Crossover ангиллын автомашинууд тансаг зах зээлд ноёрхож байсан бол харин одоо компаниуд автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж эхлээд байгаа юм.






САНАЛ БОЛГОХ