"The Bloomberg 50"-ийн Хамгийн нөлөө бүхий эрхмүүд

Мэдээ

“Bloomberg” 2017 оны хамгийн нөлөө бүхий 50 эрхмийг нэрлэлээ. Тодруулбал, энэ онд олон улсын бизнесийн орчныг тодорхойлсон санхүү эдийн засаг, улс төр, технологи болон энтертайнмент салбарын алдартнуудыг жагсаагаад байгаа юм. Энэхүү жагсаалтад улс төрийн салбараас НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли, Саудын Арабын ханхүү Мухамед бин Салман, BREXIT-ийн асуудал хариуцсан Их Британийн сайд Дэвид Дэвис, АНУ-ын Хууль зүйн яамны тусгай зөвлөх Роберт Мюллер нар багтжээ. Харин технологийн салбараас “Softbank”-ийн үүсгэн байгуулагч Масаёоши Сон, “Amazon”-ийн Гүйцэтгэх захирал Жефф Безос, “General Motors”-ийн Гүйцэтгэх захирал Мэри Барра, “Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск нарыг жагсаалтад багтаасан байна.

Үүнээс гадна "Wonder Woman" киноны найруулагч Пэтти Женкинс, Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны комиссар Адам Сильвер нар энэхүү жагсаалтад багтжээ.



САНАЛ БОЛГОХ