Есдүгээр сар хүртэл газар өмчлүүлнэ
Мэдээ
Нийслэлийн хэмжээнд өмнө нь эзэмшиж байсан зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлсэн. Өмчлүүлэх ажлыг цахимаар болон цаасан хэлбэрээр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт явуулж байна. Чингэлтэй дүүргийн хувьд эзэмшиж байсан газрыг нь өмчлүүлэх боломжтой 200 гаруй материалыг хүлээн авчээ. Тэгвэл 1800 орчим хүсэлтийг цахимаар хүлээн авсанаас 800 иргэний эзэмшлийн зуслангийн газрыг судалж үзэн зохих хариуг өгсөн байна.Сүхбаатар дүүргийн хувьд өмчлөх боломжтой 210 материалыг цаасаар авч өмчлөлийн шатанд шилжүүлсэн бол цахим системээр 3200 хүсэлт ирснээс 2000 гаруйд нь хариу өгсөн байна. НӨХГ-ын мэргэжилтэн Ц.Шижир “Ирүүлж байгаа өргөдөл, хүсэлтээс харахад бичиг баримтын зөрчилтэй буюу тухайн эзэмшиж байгаа газрынхаа баталгаажсан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, газрын төлбөрөө төлөөгүй удсан, орц гарц хаасан гэх мэт зөрчил зонхилж байна. Тус хоёр дүүргийн нэр бүхий 26 амны өмчлөх боломжтой 18216 нэгж талбар буюу иргэний газрыг өмчлүүлэх ажил ирэх есдүгээр сар хүртэл үргэлжилнэ” гэв. Өнөөдрийн байдлаар зуслангийн өмчлөлийн ажил 20 гаруй хувьтай байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй