Ганцхан суудалтай улс төрийн хүчний үймээн

Мэдээ


МАХН-ыг Н.Энхбаяргүйгээр төсөөлөхийн аргагүй

Парламентад гуравдагч хүчний орон зайг нөхөж буй МАХН ирэх амралтын өдрүүдэд Их чуулганаа хуралдуулахаар товлосон гэх мэдээллийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өгсөн ч намынх нь удирдлагууд няцаав. Гэхдээ энэ ондоо багтаж, тус нам Их чуулганаа хуралдуулж, дотооддоо үүсээд буй талцал хуваагдалд цэг тавихаар болжээ. Хэдийгээр хэзээ, хаана хуралдах нь тодорхой бус байгаа ч хэлэлцэх асуудлын жагсаалт нь гарсан байна. Хоёр жилд нэг удаа хуралдах ёстой Их чуулган сүүлийн долоон жилийн хугацаанд товлогдоогүй учир энэ удаад хэлэлцэх асуудал чамгүй их байгаа аж. Тухайлбал, намын дарга Н.Энхбаярт үргэлжлүүлэн итгэл хүлээлгэх эсэх асуудал хэлэлцэх асуудлын нэгдүгээрт эрэмбэлэгджээ. МАХН нэг хүний “шийдвэрээр” улс төрийн үйл ажиллагаа явуулж байна гэх шүүмжлэлийг намын зарим нөхөд хэлэх болсон тул ийнхүү удирдлагад өөрчлөлт оруулах асуудлыг шүүн хэлэлцэхээр болсон байна.

Намын дарга Н.Энхбаярт үргэлжлүүлэн итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ
“МАХН үйл ажиллагаандаа намын дүрэм журмыг баримтлахаа больж, нэг хүний заавраар ажилладаг болсон. Намын даргыг тойрсон хэдхэн хүний үзэмжээр МАХН явдаг нь бодит үнэн. МАХН-д болохгүй байгаа зүйлийг хэлж ярьсан хүн бүрийг намаас хөөнө л гэдэг болсон. Манай намын дүрэмд гишүүнээ хөөдөг заалт байхгүй. Асуудал даамжирсаар намаасаа сонгогдсон ганц гишүүнээ хөөх дээрээ туллаа” хэмээн МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн шүүмжлэв. Цагтаа Засгийн газрын тогтвортой байдлын “хөзөр”-ийг атгаж байсан улс төрийн гуравдагч хүчин өнөөгийн парламентад ганцхан “мандат”-тай байгаа нь хариуцлагын асуудал яригдахад хүргэсэн байна. Гэхдээ “хувьсгалт” хэмээх үгийг өмчилж авсан тэр цагаас хойш буюу өнөөдрийг хүртэл төсөвгүй байж болох хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг олон нийт “УИХ-ын гишүүний гурван тэрбум” хэмээн нэрлэж байгаа хэмээсэн байв. Төсвийг ийн алдагдалтай баталснаар гадаадын буюу эсвэл дотоодын аль нэг эх сурвалжаас авсан өндөр хүүтэй өр зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээс өөр гарц байдаггүйг мөн сануулсан байв. Тухайлбал, төсвийн алдагдлыг нөхөхийн тулд Засгийн газар дотоодын банкнаас зээл авах шаардлага үүснэ. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд очих зээлийг хумиж эдийн засгийн хориг болдог. Гэтэл улсын төсөв өөрөө банкны хомс эх үүсвэр дээр өрсөлдөгч болохгүйгээр дотоодын хувийн хэвшилд тэлэх орон зай гаргаж өгөх ёстой аж. УИХ ирэх жилийн төсвийг батлаад даруй 20 хонож байна. Хуулиараа улсын төсвийг баталсан өдрөөс хойших тав хоногийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй.

Гэхдээ уг шийдвэр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирснээс хойших тав хоногийн хугацааг тоолж эхэлдэг юм. Ийнхүү Ерөнхийлөгч ирэх жилийн төсөвт хориг тависан тул УИХ энэ талаар хэлэлцэх шаардлага үүсэж байна. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах үгүйг шийдтэл 2018 оны төсвийн хууль түр түдгэлзлээ. МАХН улс төрийн ринг дээр гуравдагч хүчний орон зайг хадгалах болсонд намын дарга Н.Энхбаярын нэр хүнд, байр суурь чухал нөлөө үзүүлсэн гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Товчхондоо, МАХН-ыг Н.Энхбаяргүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Тиймээс намын даргад хариуцлага тооцох асуудал төдийлэн хүчээ авахгүй болов уу гэсэн таамгийг улс төрийн хүрээнийхэн гаргаад буй. Харин өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас тус намд үнэ цэнэтэй тоглогч болсон О.Баасанхүү намын даргын сунгаанд хүч үзэхээр сэтгэл шулуудсан юм. Энэ цагаас хойш буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн дараагаас л түүний байгуулсан гавьяа бүдгэрч эцэстээ намаасаа хөөгдөхөд хүрсэн. “О.Баасанхүү намын гишүүнээс хасагдах боломж бүрдсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар хасаагүй байна” хэмээн МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар хэд хэдэн удаа мэдэгдэв. О.Баасанхүүгийн хувьд МАХН-ыг парламентад суудалтай улс төрийн хүчин болгосон гэх гавьяагаар бамбай хийж, намын удирдлагыг гартаа авахаар зэхэж байна.

Хэрэв УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ боломжоо алдвал тус намын гишүүнчлэлтэй байх эсэх асуудал жинхэнэ утгаараа хөндөгдөнө. Ямартай ч МАХН-ын дарга хэн болохоос хамаарч тус намын ирээдүйн төлөв, дүр зураг тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуулиуд буюу улс төрийн тавцанд аль нэг хүчинтэй нэгдэн нийлэх, аль эсвэл дангаараа оролцох уу гэдгийг шийдэх юм. Үүнийг ч бусад улс төрийн хүчин сонирхож, бас чих тавьж байна. Тухайлбал, өнгөрсөн сонгуулиудад МАХН МАН-ын хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсан төдийгүй санал хуваагдахад хүргэсэн гэдгийг эрх баригч хүчний экс дарга М.Энхболд хүлээн зөвшөөрсөн. Намынхаа XXVIII Их хуралд тавьсан улс төрийн илтгэлдээ тэрбээр “Ерөнхийлөгчийн сүүлийн хоёр сонгуульд биднийг дэмжигчдийн санал МАН, МАХН-д хуваагдсан дүр зураг ажиглагдаж байна. 2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд энэ санал хуваагдал ноцтой нөлөөлсөнтэй харьцуулахад 2017 оны сонгууль эрхбиш өөр нөхцөлд болсон ч нэр сольсны дараах улс төрийн нөхцөл байдал, үр дагавар үргэлжилсээр байна” гэсэн юм. Мэдээж намын дүрмийн өөрчлөлтийг энэ удаагийн Их чуулганаараа хэлэлцэнэ. Өнгөрсөн даваа гарагт Улсын дээд шүүх тус намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан юм. Учир шалтгаан нь дүрмийн өөрчлөлтөө Их чуулганаараа хэлэлцээгүй гэж үзжээ. Тиймээс энэ удаагийн чуулганы төлөөлөгчид дүрмийн өөрчлөлтөд төвлөрөхөөр шийджээ.



САНАЛ БОЛГОХ