Мал тооллого эхэллээ

Мэдээ


Монгол орон даяар энэ жилийн мал тооллого өнөөдрөөс эхэлж байна. Энэ хүрээнд аймаг, сум, багуудад мал тооллогын комиссыг тухайн шатны Засаг даргаар ахлуулан байгуулж, тооллогын бэлтгэл, зохион байгуулалтыг хангажээ. Мал тооллогын комисс хариуцсан нутаг дэвсгэртээ тооллогын ажил хаанаас эхэлж, хаана дуусгах талаар график төлөвлөгөө гаргасан байна. Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой. Өнгөрсөн жилийн мал тооллогоор Монгол Улсын малын тоо толгой 61.5 саяд хүрсэн. Үүнээс адуун сүргийн тоо толгой 3.6, үхэр 4 мянга, тэмээ 401, хонь 27.8, ямаа 25.5 мянган тоо толгойгоор нэмэгдсэн юм.


САНАЛ БОЛГОХ