Дональд Трамп: Израйлийн нийслэл нь Иерусалим гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх цаг болсон

Мэдээ

АНУ Иерусалимыг Израйлийн нийслэлээр зарлаж, Элчин сайдын яамаа Иерусалим руу нүүлгэн шилжүүлэхээр болсонд улс орнууд шүүмжлэлтэй хандаж байна. Дональд Трампын энэ шийдвэр дахин хүчирхийллийг эхлүүлж, Израйль-Палестины зөрчил шийдэгдэх итгэл найдварыг талаар болгож байна гэж олон улс буруутгажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ “Израйлийн нийслэл нь Иерусалим гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх цаг болсон, Элчин сайдын яамаа тус хот руу нүүлгэх ажлыг эхлүүлнэ” гэдгээ онцолсон юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ-ын Ерөнхийлөгчид олон жилийн турш Иерусалимыг Израйлийн нийслэл гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж ирсэн. Гэхдээ бид өнөөдөр энд Иерусалимыг Израйлийн нийслэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ бол илүү ч үгүй, дутуу ч үгүй, бодит байдлыг л хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Энэ зөв алхам гэж бодож байна. Гаргах ч ёстой шийдвэр байсан.

Удаан үргэлжлэх энхийн гэрээнээс хойш сууж байгаа хэрэг биш. Харин ч бид Израйль, Палестинд таатай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа” гэж мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдлийн дараа Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху "түүхэн үйл явдал" болж байгаад талархалтай байгаагаа илэрхийлсэн байна. Харин Палестины эрх баригчид тэргүүтэй Ойрх Дорнод, Европын улс төрчид энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.



САНАЛ БОЛГОХ