Чихэр хорт хавдрыг “тэжээдэг”
Эрүүл мэнд
Бельгийн Брюсселийн их сургуулийн эрдэмтэд хавдрын эс хэрхэн төлждөг талаарх судалгааныхаа дүнг танилцуулжээ. Судлаачид 2008 оноос хойш хийсэн судалгааныхаа үр дүнд хорт хавдрын эс нь чихрийн исэлдэх үйл явцаас энерги авч төлждөг болохыг тогтоосон байна. Эрдэмтэд хорт хавдрын эстэй адил RAS уураг агуулдаг мөөгөнцрийн эс дээр туршилт хийжээ. Энэ төрлийн эс нь хорт хавдар үүсгэгч болон хувирах магадлал илүү байдаг аж. Ердийн болон хавдрын эсийн төлжих арга нь ондоо. Хавдрын эс нь чихрийн исэлдлээс энергиэ түлхүү авснаар хурдтай төлжиж, томрох шалтгаан болдог аж. Судлаачид цаашид хавдартай өвчтөнд ажиглалт хийж, судалгаагаа өргөжүүлэхээр төлөвлөжээ. ДЭМБ-ын 2015 онд гаргасан зөвлөгөөгөөр хүн нэг өдрийн хоол тэжээлийнхээ 10 хувиас бага буюу 50 граммаас ихгүй чихэр хэрэглэвэл эрүүл мэндэд хоргүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, үүнээс илүү их сахартай бүтээгдэхүүн идэх нь эрүүл мэндэд эрсдэл дагуулдаг аж.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй