Хуулийн хэрэгжилтэд анхаарч байна
Өнгөрсөн оны судалгаагаар Улаанбаатар хотод тохиолдсон нийт нас баралтын 9-13 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй. Иргэдийн амь насанд заналхийлсэн ийм нөхцөл байдалд хүний эрхийг хамгаалахад юу хийж байгаа талаар Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэлээс тодруулав.
Агаарын бохирдлоос болоод Улаанбаатарт хүний эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Хүмүүс Үндсэн хуулийн хүрээнд эрхээ хамгаалуулж, хэрэв зөрчигдсөн бол нөхөн төлүүлэх бүрэн эрхтэй. Тухайлбал, Үндсэн хуулийн 16.2-т “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, 16.6-д “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” хэмээн заасан байдаг. Энэ мэтчилэн хүний эрхийг хамгаалахад чиглэсэн хууль, дүрэм журам Монгол Улсад хангалттай бий. Гэвч бодит байдал дээрээ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Энэ нь иргэд болон аж ахуйн нэгж, төрийн албан хаагчид хуулийн мэдлэг дутмаг байгаатай холбоотой. Үүнээс гадна Монгол Улсад хуулийг баталдаг боловч, сурталчлан таниулах ажлыг орхичихдог. Иймээс энэ тал дээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. Мөн хүний эрх ашгийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч ажиллах уялдаа холбоог сайжруулах нь чухал асуудал болоод байна. Иймээс Хүний эрхийн үндэсний комиссоос иргэдэд хуулийн боловсрол олгох, сурталчлан таниулах, хэрэгжилтийг сайжруулахад анхаарч байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй