Химийн хорт бодисын хэрэглээг бууруулах үүрэг хүлээжээ

Мэдээ

Кени улсын Найроби хотноо болсон НҮБ-ын Байгаль орчны III ассамблейд Монголын Засгийн газрыг төлөөлж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцжээ.

Энэ удаагийн чуулганаар НҮБ-ын гишүүн орнуудын Засгийн газар тогтвортой, ногоон санхүүжилтийг татах асуудлыг төр хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан шийдэхээр болсон байна.

Улмаар бохирдолгүй эх дэлхийн төлөө ямар арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөгөө улс орнууд танилцуулжээ.

Үүнтэй уялдуулан чуулганд оролцсон улс орнууд бүхий л төрлийн хог хаягдал, бохирдлоос хүн ардынхаа эрүүл мэнд, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, химийн, хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулах, орлуулах боломжийг эрэлхийлэх үүрэг хүлээсэн юм.

Харин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хувьд ассамблейд оролцсон гадаадын түншлэгч орнуудын сайд, дэд сайдууд болон олон улсын байгууллагын удирдлагуудтай уулзсан аж. Улмаар уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбооны албаны болон мэргэжлийн төлөөлөгчид ирэх оны эхний гуравдугаар сард багтан Монгол Улсад ажиллан агаарын бохирдлыг бууруулах хүрээнд судалгаа шинжилгээ эхлүүлэх аж.

“Эрүүл агаар амьдралын үндэс” сэдвийн дор үүсгэн байгуулагдсан олон улсын санаачлагад Монгол Улс анхны гишүүн орноор есдүгээр сард нэгдэн орсон.

Тэгвэл мөн энэхүү санаачлагын албан ёсны нээлтийг ассамблейн үеэр хийж, баталгаажуулаад иржээ.

САНАЛ БОЛГОХ