Г.Мягмарсүрэн: Нэг аяганд л 239 ширхэг чулуун шигтгээ орсон

Зах зээл

Монгол уран дархны бүтээлээ туурвих олон арга хэлбэр байдаг. Түүний дотроос утсан сүлжмэлийн аргаар бтээл урлахад нарийн мэдрэмж, маш их цаг хугацаа шаарддаг учраас дархан бүр энэ арга барилыг ашигладаггүй гэдэг. Тэгвэл энэхүү аргыг өөрийн болгож, бүтээлээ урлаж буй дархчуудын нэг нь Г.Мягмарсүрэн. Тэрбээр дархны ур чадварыг өөрийн хичээл зүтгэлээр сурч, уйгагүй хөдөлмөрлөсний дүнд “Нүүдэлчний соёл” компанийг үүсгэн байгуулжээ. Монголдоо төдийгүй дэлхийд алдартай олон эрхмийн гоёл чимэглэлийг бүтээсэн ч түүнийгээ барагтай яриад байдаггүй эгэл даруухан хэрнээ энгүй авьяастай дархны урланг сонирхож, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Утсан сүлжмэлийн аргыг дархан болгон ашигладаггүй гэж сонссон. Та яагаад энэ чиглэлийг барьж бүтээлээ хийх болсон юм бэ?

-Нэг зүйлд төгс суралцаад, түүгээрээ дагнаад явбал илүү амжилтад хүрнэ гэж боддог. Анх дархан хийж эхэлсэн үеэс л энэ аргыг сурсан болохоор илүү сайжруулаад явахыг хичээх болсон. Утсан сүлжмэлийн аргаар хийсэн эртний зүйлийг цуглуулах дуртай. Түүнээсээ урам зориг авдаг. Нэг ёсондоо тэрхүү гайхалтай бүтээлүүд миний багш гэж хэлж болно. Энэ аргаа бүр өндөр түвшинд, өөрийн гэсэн хэв маяг бий болгож авч явахыг зорьдог. Дархны ажил зөвхөн төмөр балбахаар хязгаарлагдахгүй. Оёно, шиднэ, модоор юм хийх тохиолдол ч гарна. Тэгэхээр мужаан болчихож байгаа юм. Чулуугаар шигтгээ хийх болбол түүнийгээ хүссэн хэлбэр, хэмжээндээ оруулах гэж зорно, янзална гэхээр чулууны талын мэдлэгтэй байх хэрэг­тэй. Нэг цогц бүтээл хийхийн тулд олон чадвартай болох шаардлагатай гэсэн үг.

-Та ер нь хэзээнээс дархан хийж эхэлсэн бэ?

-1994 онд би цэргээс халагдаж ирсэн юм. Хоёр жилийн до­тор нийгэм солигдоод бүх зүйл өөр болсон байлаа. Зах зээлийн нийгмийг ойлгож, хөл нийлүүлж алхах гэж нэг хэсэг л гайхширсан шүү. /инээв/ Тэгээд 1996 оноос ахдаа тусалж алх, дөштэй нөхөрлөж эхэлсэн. Ах маань “Маргааш гэхэд хөдөө явна. Түүнээс өмнө үүнийг янзал” гээд ажил даалгана. Би ч шөнөжин суугаад ахынхаа даалгаврыг гүйцэтгэдэг байлаа. Үндсэндээ бахь, хуурай, зүлгүүр гэсэн гуравхан багажтай. Түү­гээрээ зүлгүүрдэж, чимхэж, гагнасаар л шөнийг барна. Эх­ний 4-5 жил маш их туршлага хуримтлуулсан. Жижиг ээмэг бөгж голдуу хийнэ. Бүгдийг нь утсан чимэглэлээр урлана. Хийсэн зүйлсээ “Урт цагаан”-ы тохиролцооны дэлгүүрүүдэд аваачиж өгнө. Хэдхэн хоногийн дараа ирэхэд хүмүүс бүгдийг нь Өнгөрсөн жил Ерөнхий­лөгчийн ивээл дор монгол уран дархчуудын нэгдсэн үзэсгэлэн болж, Г.Мягмар­сүрэнгийн аяганууд үнэт эдлэлийн төрөлд шилдэг бүтээлээр шалгарсан. худалдаад авчихсан байдаг байлаа. Тухайн үед хийсэн зүйлсээ эргээд харахаар түүхий байж дээ гэж өөрийгөө голдог. Ер нь төгс бүтээл хийлээ гэж өөртөө ханадаггүй. Энэ нь хөгжлийн түлхүүр болж өгдөг байх.

-Урлан тань эмх, цэгцтэй тохилог сайхан юм. Эндээ тохижоод хэр удаж байна вэ?

-Урлангаа тохижуулаад хэд­хэн сар болж байна. Өмнө нь гэртээ ажиллаж байхад жижиг модон шүүгээндээ бүх багажаа багтаачихдаг, наддаа болоод байсан. Харин тусгайлан ажлын байртай болоод том өрөөнд суусан чинь шүүгээ маань жижигхэн харагдсан болов уу. Төд удалгүй эхнэр минь энэ орчин үеийн, зориулалтын ажлын ширээг надад бэлэглэсэн юм. Багаж хэрэгсэл эмх цэгцтэй байхаар ажлын хурд нэмэгддэг юм байна. Нэг багаж хайгаад жижиг хайрцгаа ухвал нэлээн хэдэн минут алдана шүү.

Дархны ажил зөвхөн төмөр балбахаар хязгаарлагдахгүй
Ялангуяа нарийн ажиллагаатай бүтээл хийхэд олон төрлийн багаж шаардана. Жишээ нь, чулуун шигтгээтэй зүйл хийхэд түүнийгээ засах хэрэгтэй болдог. Тэгэхээр чулууны багаж нь нэг талдаа, төмрийнх нь эндээ гээд эмх цэгцтэй байвал амар. Монгол дархны арга нь бүхнийг гараар хийдэг онцлогтой, түүгээрээ гайхалтай. Гэхдээ гараар хийх ёстой дахин давтагдашгүй зүйлийг гараараа хийгээд, зүлгэх, өнгөлөх гэх мэт ажлыг технологийн дэвшлийг ашиглан түргэн гүйцэтгэж ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх нь зүйтэй гэж боддог.

-Таны урлан дахь мөнгөн аяганууд дээр өөрийн эрхгүй нүд уналаа. Үнэндээ ийм их шигтгээ чимэглэлтэй аяга өмнө нь харж байгаагүй. Үүнийг хийхэд хэр хугацаа зарцуулсан бэ?

-Заримдаа гар загатнаад өөрөөр хэлбэл онгод орно гэж ярьдаг даа. Яг тийм үе таараад л суугаад зургаа гаргаж эхэлсэн. Хүн зөвхөн ахуйн хэрэгцээгээ хангах бус бариад сууж байхад сэтгэлийн таашаал өгөхөөр, уран нарийн хийцтэй аяга хийе гэсэн бодол төрсөн. Нэлээн бодож, нарийн зураг гаргаад, түүнийгээ баримтлаад л явсан даа. Нэг аяганд л гэхэд 239 ширхэг чулуун шигтгээ орсон байдаг. Чулуу болгоныг хийцдээ тааруулж өөлж, сийлнэ, нэлээн их ажиллагаатай. Зөвхөн шигтгээнүүдийг хийх гэж хоёр сар гаруй болсон. Гурван аягаа хийж дуусгахад нэг жилийн хугацаа зарцуулсан даа. Одоо бол хийсэн туршлага дээрээ үндэслээд илүү богино хугацаанд урлах байх. Гэхдээ яг ийм загвартай аяга дахин гарахгүй. Учир нь, үүнийг урлахдаа чулуу нэг бүрийг гараараа өөлж, хэлбэрт оруулж, дүр зургийг нь гаргасан учраас энэ бүтээлдээ би их хайртай. Дахин давтагдашгүй байгаасай гэж ч хүсдэг.

-Аягануудыг тань худалдаж авъя гэвэл та зарах уу?

-Аяганууд маань энд тэнд үзэсгэлэнд ороод, үзмэр болоод явдаг. “Ямар үнэтэй вэ? Яаж хийсэн бэ” гэж их асууна. Хүмүүс зургийг нь аваад л, тойроод зогсчихдог. Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн ивээл дор монгол уран дархчуудын нэгдсэн үзэсгэлэн болсон. Тухайн үед би өөрөө гадагшаа ажлаар явчихсан байж таарсан юм. Гэтэл энэ аяганууд маань үнэт эдлэлийн төрөлд шилдэг бүтээлээр шалгарч алтан медаль авсан байсан. “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их сонирхсон. Байлгаж байгаарай хэмээн захисан” гэж танилууд маань хэлсэн шүү. Монгол дархны бүтээлийг үнэхээр шимтэж биширдэг, үр хойчдоо өвлүүлье гэж боддог хүн таарвал худалдахгүй гэж хэлж чадахгүй байх аа.

-Танд урласан бүтээлээсээ хадгалаад үлдчих байсан юм даа гэж боддог зүйл бий юу?

-Нэлээн хэдэн жилийн өмнө Германаас Монгол Улсад улсад суугаа Элчин сайдын эхнэрт хүзүүний зүүлт хийж өгч байсан юм. Захиалсан зүүлтийг нь өгчихөөд сарын дараа уулзсан. Тэгээд харсан чинь энгэрт нь жинхэнэ урлагийн бүтээл гэж хэлмээр, хараа булаамаар зүүлт харагдсан. Өөрийн эрхгүй “Би үүнийг хийсэн гэж үү” гээд асуучихсан л даа. “Тиймээ таны хийж өгсөн зүүлт шүү дээ. Маш их баярлалаа” гэж билээ. Заримдаа хийж буй зүйлийнхээ жижиг хэсэг болгон дээр төвлөрч ажиллаад, цогцоороо ямар болс­ныг анзаарахгүй өнгөрөх тал байдаг. Зүүлт бүсгүй хүний хүзүүнд, өмссөн хувцастайгаа зохицохоороо үнэхээр бахадмаар харагддаг юм билээ.

-Таны урланг харахад эртний эд, зүйлс их харагдах юм. Энэ таны хобби юу? -

Урлагтай, сайхан гоё хийцтэй зүйл байвал аваад цуглуулчих юмсан гэж боддог. Монголчууд маань дархны урлалын уламжлал ихтэй. Онцлог нь байнгын нүүдлийн амьдралтай болохоор суурин соёлтой хүмүүс шиг гэр орноо чимдэггүй. Хаана ч авч явахад хялбараар нь морины эмээлээ чимэх, хэт хутга, ээмэг зүүлт, гоёл болгож зүүх, аягаа мөнгөлөх зэргээр үнэт металиа хадгалдаг байжээ. Мундаг уран дархчуудын бүтээлийг зүгээр харахаас илүүтэй тухайн хүн юу бясалгаж хийсэн бол. Ямар аргаар үүнийг урласан бол гэж нарийн ухаж боддог. Цуглуулганд маань байдаг XVIII зууны үеийн гүгэлийн хайрцагт би их хайртай. Харах бүрт үүнээс урам зориг, тайвшрал, хүсэл тэмүүлэл авдаг. Үүнийг сэргээж бүрэн бүтэн болгох боломж надад бий. Гэхдээ би яг байгаагаар нь хадгалах дуртай. Дээр үед цаас тийм түгээмэл байсан уу гэвэл үгүй. Юун дээр зургаа гаргаж зураад ийм гайхалтай бүтээл хийсэн юм бол гэж шагшин боддог. Нэг ёсондоо цуглуулга маань миний гарын авлага шүү дээ. Үүнийгээ хараад суухад сай­хан байдаг.

-Өнгөрсөн үеэс их суралцдаг байх нь ээ?

-Тийм шүү. Өнгөрсөн түүх болоод ирээдүйн чиг хандлагыг хоёуланг судалж сонирхдог. Өнгөрснөөсөө суралцаж, ирээдүйгээ харж сурах нь хөгжлийн нэгэн түлхүүр гэж боддог. Барууны орнуудын гар урлал маш өндөр түвшинд хүрч хөгжсөн байна. Уран бүтээлч, дархчуудын хөдөл­мөрийг хөнгөвчилж цаг хугацааг хэмнэх техник технологи олон төрлөөр бий болжээ.

• Монгол дархны арга нь бүхнийг гараар хийдэг онцлогтой, түүгээрээ гайхалтай.

• Өнгөрснөөсөө суралцаж, ирээдүйгээ харж сурах нь хөгжлийн нэгэн түлхүүр гэж боддог.

• Сүүлийн жилүүдэд үнэт эдлэлийн хэрэглээ заавал тансаг чамин гэхээсээ илүүтэй энгийн тал руугаа яьж байна.

Түүнийг сонирхож судална, мэдээлэл цуглуулна. Эртний уран бүтээл, эд зүйлсийн тухайд зүгээр сонирхохоос илүүтэй бүр биширдэг. Нийслэлийнхээ бүх музейн үзвэрүүдийг цээжээр мэднэ. Эзэгтэй нар дэлгүүрт ороод хаана нь ямар бараа бүтээгдэхүүн байгааг нэгд нэггүй мэддэг шиг музей орохоороо хамгийн харах дуртай үзмэрүүдтэй хэсэг рүү шууд л яваад оччихдог. Мөн бэлгэдэл зүйтэй холбоотой ном, бүтээлийг шимтэн унших дуртай. Монгол хээ угалз, зураас бүхэн нь ямар нэг бэлгэдэл агуулсан, гүн гүнзгий утга агуулгатай байдаг. Чөлөө заваараа хээг янз янзаар нь зураад л суудаг. Зураг зураад сууж байхад шинэ санаа их төрдөг шүү.

Өнгөрсөн жил Ерөнхий­ лөгчийн ивээл дор монгол уран дархчуудын нэгдсэн үзэсгэлэн болж, Г.Мягмар­ сүрэнгийн аяганууд үнэт эдлэлийн төрөлд шилдэг бүтээлээр шалгарсан.
-Таныг бүтээлээ хийж эхэлсэн үеэс Монголчуудын маань үнэт эдлэлийн хэрэглээ, үнэлэмж өөрчлөгдсөн үү?

-Миний анзаарснаар бурхан шашны зүйлс соёл уламжлалаа хамгийн сайн хадгалан өвлөж үлддэг. Шүтэж, тахи­даг зүйлсдээ хүн барагтай гар хүрч өөрчлөхгүй. Харин ахуйн хэрэглээний болон гоёл чимэглэлийн зүйлс их “эвдэрч” байна уу даа гэж хардаг. Жишээ нь, мөнгөн аягыг хуучраад элэгдээд ирэхээр нь эвдүүлээд өөрчлөх тохиолдол их гарна. Гоёл чимэглэлийн зүйлс ч асар хурдан өөрчлөгдөж, загвар нь янз бүр болоод явдаг. Уламжлалаа хадгалаад үлдэх боломж, нөхцөл нь бүрддэггүй эд гэх юм уу даа. Сүүлийн жилүүдэд үнэт эдлэлийн хэрэглээ заавал тансаг чамин гэхээсээ илүүтэй энгийн тал руугаа явж байна. Байгууллага хамт олноороо үнэт металиар энгэрийн тэмдэг, дурсгалын зүйл хийлгэх сонир­ хол их байдаг болжээ. Сүүлийн үед ийм төрлийн ажлын захиалга их ирж байна.

-Үнэт эдлэлийг сэргээж засварлах, өөрчлөх ажил хийдэг үү?

-Сэргээж засварлах, өнгөлөх ажлыг бол хийнэ. Харин хү­ний хийсэн бүтээлийг эвдэж өөр зүйл хийнэ гэдэг хэцүү. Ялангуяа уран бүтээлийн шинжтэй зүйлийг оролдолгүй тэр чигээр орхисон нь дээр байдаг. Хонхойж, өнгөө алдсан бол сайхан засаад, өнгөлөөд өгнө. Харин хийц загварт нь гар хүрэх сонирхолгүй. Тухайн хүн юу бодож загварыг нь гаргаад, хэрхэн хийсэн гэдгийг таашгүй. Дархан бүр металиа найруулах өөр өөрийн гэсэн жортой байдаг. -

Та ажлынхаа юугаар нь бахархдаг вэ?

-Хүмүүсийн баярлалаа гэ­сэн үгээр урамшиж, маш их бахархдаг даа. Хийлгэх юмсан гэж зорьж, хүсэж байсан зүй­лийг нь урлаад өгөхөөр “Маш их баярлалаа” гэж чин сэтгэлээсээ талархаж, нүүр дүүрэн инээм­ сэглэл, аз жаргал тодруулдаг. Үүний төлөө л амьдраад байгаа мэт мэдрэмж төрдөг шүү.
САНАЛ БОЛГОХ