5G сүлжээний автомат автомашиныг амжилттай туршив

Технологийн цаг

5G буюу үүрэн холбооны тавдугаар үеийн технологийн урьдчилсан хувилбар ашиглан тээврийн хэрэгслийг алсын зайнаас удирдах анхны туршилтыг БНХАУ-ын Huawei, Их Британийн Vodafone компани хамтран явууллаа.

Стандарт нь бэлэн болох дөхөж буй шинэ үеийн 5G технологи хэрэглээнд нэвтрэх тохиолдолд зүйлсийн интернэт буюу эрчимтэй хөгжиж, чанарын хувьд цоо шинэ түвшний үйлчилгээ хэрэглээнд нэвтэрнэ.

Харилцаа холбооны 5G сүлжээ нь автомат жолоодлого бүхий роботжсон, алсын удирд­лагатай автомашины дэд бүт­цийн бүрдэл болох ёстой. Компаниудын хамтарсан тур­шилтад Их Британийн Сюр­рейн их сургуулийн 5G инно­вацын төв (5G Innovation Centre), Мюнхений техникийн их сургуулийн баг оролцжээ. Холбооны төхөөрөмжөөр тоног­лосон автомашиныг Сюррейн их сургуулийн кампуст байршуулж, удирдлагыг нь Лондон дахь ExCel төвөөс шифрлэсэн холболт ашиглан гүйцэтгэжээ. Хоорондоо 50 километрийн зайтай газраас явуулсан туршилтаар цагт 20 километрийн хурдтай яваа машиныг тоормозлуулахад зогсох хүртэлх сул зай зургаан санти­метрээс хэтрээгүй байна. Шинэ үеийн сүлжээ өгөгдөл дамжуу­лахдаа 10 миллисекунд үл хүрэх хоцрогдолтой байв.

Уг туршилтын эцэст 5G тех­нологи ирээдүйд тээврийн хэрэгс­лийн жолоодлогод тохирно гэсэн дүгнэлт гарлаа. Хэтийн ирээдүйд үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч нар уул уурхай, хорт хаягдал буулгах газар гэх мэт таагүй юм уу аюултай нөхцөлд тээврийн хэрэгслийг 5G тех­нологи ашиглан алсаас удирдан жолоодох боломжтой.

САНАЛ БОЛГОХ