Өнгө гэрлээр өөрийгөө тайвшруул

UB Info

Танд өвлийн улирал ямар өнгөөр төсөөлөгддөг вэ? Цагаан, цэнхэр эсвэл мөсний тунгалаг өнгө. Хүйтэн өнгө гэрлүүд бүгд өвлийн өнгийг илтгэдэг. Хүний сэтгэл зүйд хамгийн хүчтэй нөлөөлдөг зүйлсийн нэг бол өнгө гэрэл юм. Өнгө гэрлээр хүнийг тайвшруулж, эмчилж, уурлуулж, бухимдуулж бүр уйлуулж ч болдог гэдгийг сэтгэл судлаачид хэлж байна.

Гэрэлгүйгээр хүний амьдралыг төсөөлшгүй гэдгийг та мэднэ биз. Бидний хүрээлэн буй бүхий л юм түүнд тусах гэрлээс хамааралтай. Ингээд бодохоор гэрэл үгүй бол өнгө үгүй, өнгө үгүй бол жинхэнэ утгаараа амьдрал үгүй болж таарч байна.

Өглөө эртэд нар ургаад удаагүй байхад гэрээсээ гараад нарны илч гэрлийг мэдрэх ямар санагддаг вэ? Таатай, дулаахан тэр гэрлээс нь эрч хүч, энерги авч байгаа мэт санагддаг уу? Оройд ядарч гэртээ ороод юу ч хийлгүй шууд л хэсэг дээшээ хараад хэвтэхэд яг тэр нарыг, гэрлийг мэдэрмээр санагддаг. Харин таазанд дүүжлээстэй гэрлийг биш. Гэрлээр өнгөөр өөрийгөө эмчлэх тайвшруулах олон арга байдгийг мэдлээ. Энэ талаараа тантай ч бас хуваалцъя.

Өнгө гэрлийн сэтгэл зүйд үзүүлэх нөлөө
Өнгөний мэдрэмж бага зэрэг субъектив байдаг бөгөөд зарим өнгөний эффектүүд олон талын утгыг илэрхийлдэг байна. Улаан хүрээний өнгө гэрлүүд илүү дулаан мэдрэмж төрүүлдэг бөгөөд үүнд шар, улбар шар өнгөнүүд багтдаг. Эдгээр өнгөнүүд дулаан, тааламжтай мэдрэмжийг төрүүлдэг.
Сэтгэл зүйн эмчилгээнд ашиглах нь

Египет, Хятад гэх мэт эртний соёлд өнгөний эмчилгээ буюу өнгө гэрлийг ашиглан эмчилгээ хийдэг байжээ. Үүнийг "гэрлийн эмчилгээ" ч гэж нэрлэдэг бөгөөд цогц байдлаар эсвэл өөр, өөр байдлаар эмчилгээнд ашигладаг байна.

* Улаан өнгө - бие махбод болон оюун санааг идэвхжүүлэх цусны эргэлтийг нэмэгдүүлэхэд

* Шар өнгө - мэдрэлийн системийг идэвхжүүлэх бие махбодыг цэвэршүүлэхэд ашигладаг

* Улбар шар өнгө- уушгийг эмчилж, энергийн төвшинг сайжруулахад

Өөрөө өөрийгөө эмчил тайвшруул

Нэн түрүүнд бидэнд хэрэгтэй зүйл бол гэрэл. Бидэнд нарны эртэд биш сарны эртэд л амрах боломж гардаг шүү дээ. Тиймээс дээр дурдсан дулаан өнгөтэй гэрлийг ол. Энэ үедээ гэрийнхээ гэрлийг унтрааж тайван байж тэр гэрлийнхээ өнгө, илчийг мэдэр. Сонгосон гэрэл тань хэт тод биш нүд ядраахааргүй байх ёстой гэдгийг санаарай. Гол нь хаанаас ямар гэрэл олох вэ? гэж бодож байвал
эндээсэндээс мөн эндээс сонирхоод үзээрэй.
Шууд захиалах утас: 75752020

САНАЛ БОЛГОХ