Шинэ жилийн кино марафон

UB Info

Шинэ жилийн холбогдолтой кинонууд бүгд л дурсамж шингээсэн байдаг. Үзсэний дараа цаанаа л нэг сэтгэл санаа сайхан болчихдог шүү дээ. Тэгвэл энэ мэдрэмжээ мэдрэх цаг хэдийн болжээ.

"Home alone" (1990)

Chris Columbus найруулж, Macaulay Culkin гол дүрд нь тоглосон зул сарын сэдэвт Америкийн инээдмийн кино олон үзэгчдийн дурсамжийг сэдрээдэг биз. Киног үзэх дуртай байсан 90-ээд оны хүүхдүүд киноны гол баатрын дүрд тоглосон Macaulay Culkin-ны адил эрийн цээнд хүрсэн ч киног одоо хэр нь үзэх дуртай. Хэрвээ та энэ киног үзээгүй дэлхий дээрх цорын ганц хүн бол кинонд зул сарын баярын өглөө гэртээ ганцаараа үлдсэн жаахан хүүгийн тухай өгүүлдэг. Түүнийг тааварлашгүй олон зүйлс хүлээж байгаа. Техник, технологи, харилцаа холбоо хөгжсөн үе ч гэлээ бяцхан хүүд хэцүү байдлаас гарах амаргүй байх болно. Энэ чинь кино шүү дээ.
Киноны баримт: Kevin Buzz-ийн өрөөнд орж эд зүйлс дундаас нь найз охиных н зургийг олдог. Харин тэр зурган дээрх охин хиймэл үс зүүлгэсэн хүү байжээ. Найруулагч энэ дүр зураг дээр бодит охиныг ашиглахад хэт хатуудах байх байсан гэж үзжээ.

"The Nightmare Before Christmas" (1993)

Tim Burton , Denise Di Novi-ны бүтээсэн энэхүү анимэйшн мюзиклийн үйл явдалд аймшгийн ертөнцийн иргэд зэргэлдээх ертөнцөд сайн сайхан, баяр баясгалан оршдогийг олж мэднэ. Тэдний толгойлогч Санта Клаусыг хулгайлахаар шийддэг ч эцэст нь бүх зүйл орвонгоороо эргэдэг. Товчхондоо бол томчуудад зориулсан гайхалтай үлгэр. Бас гоё дуунуудтай.
Киноны баримт: Киноны нэг минутын зураг авалтыг хийхэд долоо хоног шаардлагатай байсан учир киног дуусгахын тулд гурван жил гаруй хугацаа зарцуулсан.

"Bad Santa" (2003)


Өнгөрсөн 13 жилийн хугацаанд эрчээ огтхон ч алдаагүй инээдмийн кино юм. Тэр ч бүү хэл, энэ жил хоёрдугаар анги нь гараад амжсан. Санта Клаусын костюм өмссөн, хараал хэлж, архи ууж, марихуан татдаг хулгайчийн дүрд Billy Bob Thornton тоглодог. Тэрээр Зул сарын баярын шөнө томоохон дэлгүүрийг дээрэмдэхийг завдана. Тэгэхдээ гол дүрийн баатар эцэст нь түр хугацаанд ч болов манай талын хүн болдог.
Киноны баримт: Гол дүрийн жүжигчин Billy Bob Thornton зарим хэсгүүд дээр жинхэнээсээ согтуу байсан.

"Die Hard" (1988)


Bruce Willis's Санта Клаусыг орлоход хангалттай их үстэй биш ч "Хатуу Самар" бол зул сар ба шинэ жилийн баярын хамгийн шилдэг кино юм. Үйл явдалд нэгэн зул сарын баярын үдэшлэгийн үеэр террористууд бүхэл бүтэн барилгыг барьцаанд авна. Харин мак өмссөн гол дүрийн баатар террористуудын эсрэг тэмцэхийг хичээнэ. Одоо хэвшмэл ойлголтоо орхиод "Хатуу Самар" бол буудалцаан, тулаантай хэв маягт оруулсан хамгийн шилдэг зул сар, шинэ жилийн кино гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нь иржээ.
Киноны баримт: Кинонд Mc'Clane онгоцны тавцан дээр унадаг хэсэг нь алдаа байжээ.

"It's a Wonderful Life" (1946)

Frank Capra-ын бүтээлүүд шилдэг зул сарын баярын кино жагсаалтад үргэлж багтдаг. Энэ кино нь Америкчуудын хувьд манайхны "Би чамд хайртай"-тай адилхан гэсэн үг. Энэ бүтээлийг жилээс жилд баярын үеэр дэлгэцнээ гаргасаар ирсэн. "It's a Wonderful Life" кино нь гараад далаад жил болж байгаа ч одоо ч үзэхэд гайхалтай хэвээрээ бөгөөд уучлалт, ухаарлын тухай сэдэв нь огт хуучирдаггүй. Гол дүрд дэлхийн кино урлагийн түүхэн дэх шилдэг жүжигчдийн нэг болох James Stewart тоглосон юм.

Киноны баримт: Уг киног гарахаас өмнө цасыг эрдэнэ шишийн хальс, цагаан будаг ашиглан хийдэг байжээ. Харин "Wonderful Life" -ийг бүтээгчид нь ус, хөөсөнцөр ашиглан цас хийсэн юм. Энэхүү бүтээл нь 1948 онд Академийн техникийн ололт амжилтыг хүртсэн юм.

"Love actually" (2003)


Richard Curtis найруулсан сонгодог романтик инээдмийн киноны гол дүрд Alan Rickman, Emma Thompson, Hugh Grant, Keira Knightley зэрэг алдартнууд тоглосон билээ. Романтик кинонд дургүй нэгэн ч суудлаасаа өндийлгүй үздэг энэхүү кино бол Англи маягийн хайр дурлалын хачин цуглуулга. Гэсэн ч найман өөр дурлалт хосын тухай өгүүлдэг энэ кинонд бид яагаад ч юм дуртай. Мэдээж тэдний адал явдал Зул сартай холбоотой өрнөнө. Киноны хамгийн гунигтай хэсэг нь Харри залуухан үзэсгэлэнтэй нарийн бичиг хүүхэнтэй учир ургуулсныг эхнэр нь мэдэж, гомдсон тухай юм. Олон үзэгч тэдний учир битүүлэг эвлэрлийн талаар зохиолчоос асуудаг аж. Харин зохиолч баатрууд нь амьдралдаа алдаж, оносон ч эцэст нь зөв замаа олсон гэж баталдаг.

Киноны баримт: Thomas Brodie-Sangster бөмбөр хэрхэн яаж тоглохыг мэдэхгүй байсан бөгөөд аз болоход түүний аав Mark Sangster түүнд хэрхэн тоглохыг зааж өгчээ.

"Dr. Seuss' How the Grinch Stole Christmas" (2000)


Хүүхдийн зохиолын нэрт төлөөлөгч Dr. Seuss Гринч зул сарыг хулгайлсан нь (1957) номон дээр сэдэвлэн 1966 онд бүтээгдсэн хүүхэлдэйн кино нь хуурмаг Санта клаусын хамгийн алдартай дүр болон үлдсэн гэдэг. Бүрэн хэмжээний кино хувилбарыг 2000 онд Ron Howard найруулж Grinch-ын дүрд Jim Carrey тогложээ. Шинэ жилийг төсөөлөх хамгийн өвөрмөц дүр төрх. Шинэ жилийн гайхамшиг хамгийн адгуу, муухай ааштай, зүрх сэтгэлгүй мангасыг ч итгүүлж зүрх сэтгэлийг нь дулаацуулж чадахыг харуулдаг гайхамшигтай кино. Гэхдээ тэр бас тийм ч өөдгүй амьтан биш гэдгийг та киноноос ойлгоно. Бүх зүйл харагдаж байгаа шигээ байдаггүй шүү дээ.
Киноны баримт: Eddie Murphy болон Jack Nicholson нар Grinch-ын дүрд тоглож магадгүй байжээ.

САНАЛ БОЛГОХ