Амралтын өдрүүдээр хийх зүйлсээ эндээс ол

UB Info

Амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрөөх гэж байна? Үд хүртэл унтаад, идээд зурагт үзээд өдөржин гэртээ өнжих амралт биш шүү. Чөлөөтэй байгаа энэ л өдрөөрөө өөрийгөө хөгжүүл, сонирхолтой арга хэмжээнд оч, найз нөхөдтэйгөө уулз. Энэ амралтын өдрүүдийг үр бүтээлтэй байлгахад туслах арга хэмжээнүүдийн мэдээллийг хүргэе.

Хагас сайн өдөр /2017.12.15/


1. Christmas Market

Холио Солио
Холио, солиочид оо! Шинэ жилийн уур амьсгал нэвт шувт үнэртэх өвлийн холио солио удахгүй болно. Энэ удаагийн Холио, Солионы онцлог өмнөх жилүүдийн нэгэн адил Монгол артист, дизайнеруудыг дэмжих зул сарын бяцхан яармагтай . Монгол урчуудын гараар бүтсэн шинэ жилийн чимэглэл, хувцас, бэлэг сувинер, home decoration бүтээлүүдийг дэлгэн харуулах энэхүү бяцхан яармагаас шинэ жилийн бэлэг сэлтээ цуглуулж болно.

Хаана: ROC Caffeine Bar Gerelt Khotkhon, Zaisan,Ulaanbaatar, Mongolia 

Хэзээ: 13:00-18:00 цагт


2. Төслийн менежментийн үндэс


Монгол хэл дээр заагдах "Төслийн Менежментийн Үндэс" хичээлээр төсөл, хөтөлбөр, портполио буюу багц төслүүд, стратегийн төлөвлөлт, төслийн удирдлагын оффис гэж юу болох талаар мэдлэг аваад зогсохгүй төсөл, хөтөлбөрийн хоорондын харилцаа, байгууллагын үндсэн үйл ажиллагаа ба төсөл, албан байгууллага болон төслийн менежментийн талаарх уялдаа холбоог судална. Мөн төслийн менежерийн үүрэг хариуцлага, мэргэжлийн ур чадвар болон хувь хүний харилцааны ур чадваруудаас суралцана.

Хаана: Executive Excellence International Center 10 давхар, Galaxy Tower, Mahatma Gandhi гудамж

Хэзээ: 10:00- 17:00 цагт


3. Ghibli Marathon

Цифер-кино-марафон үргэлжилсээр. Цифербаатрууддаа зориулан, 12-р сарыг нь улам бүр чимэглэн, Ghibli студийн гаргасан үлгэрийн мэт гайхамшигт бүтээлүүдээс толилуулан нэгэн амралтын өдрийг нь ид шид болгож хувиргахаар шийдээд байна. Зиа, тэгэхээр бид ямар кинонууд үзэх вэ гэхлээр:
13:00 - 15:20 - The Tale of the Princess Kaguya (2013) 

15:30 - 17:10 - The Secret World of Arrietty (2010)

17:10 - 19:00 - Kiki's Delivery Service (1989). Иймэрхүү дараалалтай явах нь байна.

Хаана: Ziferblat Ulaanbaatar, Өргөө-2 кинотеатрын эсрэг талд, Монголын Залуучуудын Холбооны 3-р давхар

Хэзээ: 13:00-19:00 цагт

Үнэ: 8,000 төгрөг /үүнд пончик, кофе (эспрессо, американо, латте, капучино зэргээс хүссэнээрээ сонгож болно) мөн төрөл бүрийн цай/

4. Ээж Охин 2-ийн өдөр


Хүн бүхний хамгийн Хайртай хүн бол ээжүүд байдаг билээ. Харин ээжүүдийн хайртай хүн бол мэдээж төрүүлсэн үр хүүхэд нь яахын аргагүй мөн юмаа. Бидний зүгээс "ЭЭЖ ОХИН 2"-ын өдрийг зохион байгуулах гэж байна. Тун удахгүй Бидний дуртай баярын нэг Шинэ жилийн болохтой зэрэгцэн энэхүү арга хэмжээг та бүхэнд хүргэж байна. Энэ өдөр бол мэдээж Ээж Охин 2-ийн хамт байх Энтертайнмэнт өдөрлөг юм. Оролцсон хүмүүс маань харамсахгүй гэдэгт итгэлтэй байна

Хаана: Худалдаа Аж Үйлдвэрийн үндэсний танхим

Хэзээ: 14:00-16:30 цагт


5. Яриа, сонсголын чадвараа хөгжүүлцгээе (Англи хэл)


Сайн байцгаана уу Хэрэглээ болсон англи хэлийг сурахад танд жижиг гэлтгүй асуудлууд тулгарсаар л байна уу? Хэрэв тийм бол English Adventure Club ийг зориорой. Манай English Adventure Club нь нөхөрсөг тав тухтай орчинд бусадтай нөхөрлөнгөө өвөрмөц, хялбар, сонирхолтой аргуудаар сонсгол болон ярианы чадвараа дээшлүүлэхэд зорьж байгаа юм.

Хаана: Ziferblat Ulaanbaatar, Өргөө-2 кинотеатрын эсрэг талд, Монголын Залуучуудын Холбооны 3-р давхар

Хэзээ : 14:00 –17:00 цагт

Үнэ: 5,000 төгрөг

6. Цифер Гитарын Сургалт


Сайн байна уу нийт гитар сонирхогчдоо? Хэрвээ танд гитар байдаг бол, түүнийгээ тоглож сурахыг хүсдэг бол Циферблатруу гүйгээрэй. Бид та нартаа зориулан "The Caffeine" хамтлагийн мундаг соло гитарчин Буджав багштай хамтран гитарын сургалт явуулж эхэллээ. Та дөнгөж гитар тоглож сурч байгаа болон эсвэл чадвараа дээшлүүлэхийг хүсэж байгаа бол манайхыг зориорой. Жич: та өөрийн гитараа авчрах хэрэгтэйг анхаарна уу.

Хаана: Ziferblat Ulaanbaatar, Өргөө 2 кино театрын эсрэг талд Монголын Залуучуудын Холбооны 3н давхар

Хэзээ: 13:00 цагт

Үнэ: 5,000төгрөг /үүнд цай болон чанадаг кофе багтсан/

7. Зөвхөн түүнд DIY workshop


Зөвхөн түүнд нь та нартаа хайртай дотны хүмүүстэй өөрийн гараар дэвтэр хийж өгөх боломжийг олгодог Creative gift workshop-оороо энэ амралтын өдрүүдээр уулзахад бэлэн болоод байна Хамгийн сүүлд 7 сард зохиогдсоноос хойш дахин зохиохыг асууж байсан хөөрхөнүүд маань амжиж бүртгүүлээрэй. Хайртдаа шинэ жилийн бэлэгт өөрийнхөө хийсэн дэвтрийг бэлэглэвэл хичнээн сайхан тэ  Дэвтэр дээрээ handmade by Нараа, Сараа, Навчаа, Цэцгээ гээл өөрийнхөө нэрийг мөнхлөөд бэлэглэнэ шүү дээ.

Хаана: Solo mall

Хэзээ: 11:00- 15:00 цагт

Үнэ: 30,000төгрөг /өөрийнх нь дэвтэртээ оруулмаар байгаа бүх материалыг урьдчилаад бэлдчихсэн байх болно/ 


Бүтэн сайн өдөр /2017.12.16/


1. Сэтгэлзүйн онолын лекц


Бид та бүхэндээ зориулан олон төрлийн сэдвүүдийг цоо шинэ арга замаар хөндөж ярилцан, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч болох, анхан, дунд шатны ОНОЛЫН ЛЕКЦ-Д та бүхнийгээ урьж байна. Темперамент, зан чанарын тухай лекц бөгөөд зочдынхоо хувь хүний зан чанарыг нь тодорхойлж өгөхөөрөө онцлог юм. 1, 2, 3, 4-р шатны аль нэгэнд суусан болон анх удаа ирэх гэж буй шинээр сонирхож байгаа хүн бүрт нээлттэй! НҮБ-ын хүн амын сангийн төслийн арга зүйч Д.Өлзий сэтгэл заслын техникуудын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлэх болно. Энэ онолын лекцэд суусны дараа та юмс, үзэгдлийг арай өөрөөр хардаг болж ч магадгүй юм. 

Хаана: Ziferblat Ulaanbaatar, Өргөө 2 кино театрын замын эсрэг талд Монголын Залуучуудын холбоо 3 давхар

Хэзээ: 07:00-10:00 цагт

Үнэ : 10,000төг /цай олон төрлийн жигнэмгүүд хязгааргүй/

2. Kids Art with Family


Сайн байна уу эцэг эхчүүдээ? Та манайд хөөрхөн алдрай бяцхан үрстэйгээ хамтдаа ирээд гайхамшигт ертөнцөөр хамтдаа аялан, төсөөллийг нь уран зураг болгон авч яваарай. Багш Мишээлийн удирдлаган доор хүүхэдтэйгээ хамт зураг зуран нэг өдрийг хөгжилтэй, халуун дулаан уур амьсгалд өнгөрүүлээрэй. Бид таныг болон таны хүүхдийг зургийн хэрэгслээр ханган хүссэн зургаа зурах боломж олгоно. Хэрвээ та юу зурахаа мэдэхгүй байгаа бол бид танд олон төрлийн зураг санал болгох болно.

Хаана: Ziferblat Ulaanbaatar, Өргөө 2 кино театрын эсрэг талд Монголын Залуучуудын Холбооны 3н давхар

Хэзээ: 12:00-14:00 цагт

Үнэ: 12,000 төгрөг


3. Kids' English Speaking


Сайн байна уу эцэг эхчүүдээ? Бид 7-14 насны хүүхдүүдэд зориулж англи хэлний ярианы чадварыг нь дээшлүүлэх зорилгоор Kids' English Speaking Space нэртэй арга хэмжээ явуулдаг. Уг арга хэмжээг манай ажилчин Ted хөтлөн явуулдаг бөгөөд Ted мань унган англи хэлтэй маш чадварлаг залуу байгаа. Бид таны хүүхдийн насанд нь тааруулж тэдэнтэй тоглох, хамт кино хүүхэлдэй үзэж түүнийхээ талаар ярилцах, тэмцээн зохиох гэх мэт сонирхолтой бөгөөд үр дүнтэй аргаар англи хэлийг заах болно.

Хаана: Ziferblat Ulaanbaatar, Өргөө 2 кино театрын эсрэг талд Монголын Залуучуудын Холбооны 3н давхар

Хэзээ: 14:00-15:30 цагт

Үнэ: 4,000 төгрөг /үүнд цай болон жигнэмэг багтсан/

4. Террариум урлаж сурцгаая

Шилэн доторх байгаль буюу terrarium-ийг өөрсдийн гараар урлаж сурцгаая. Уг сургалт маань @bujkoo's terrarium-tai хамтран явуулж байгаа бөгөөд амьд байгалийг шилэн дотор зохиомж урлах workshop-т та бүхнийг урьж байна. Сургалтын төлбөрт 1 ширхэг террариум урлах материал багтсан.
Хаана: Highgarden Mongolia /tea room & eco store/ Хүнсний 4-р дэлгүүрийн хойно, Pro One оффисын барилга
/
Хэзээ: 12:00-13:30 цагт

Үнэ: 25,000 төгрөг


5. Цэцээ гүн алхалт


Бидний энэ амралтын өдрийн алхалт Богд хан уулын оргил, Цэцээ гүнрүү аялах алхалтыг зохион байгуулж байна. Цэвэр цэнгэг агаарт , өөрийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж хамтдаа алхацгаая. Улсын Драмын Эрдмийн театрын урд талбайд цуглаж аялагчдаа бүртгээд нэгдсэн журмаар аялалдаа гарна. Бусдыг хүндэлж цагаа бариарай.
Хаана: Богд хан уулын оргил Цэцээ гүн Төв аймаг Манзушир

Хэзээ: 09:00- 18:00

Үнэ: 10,000 төгрөг


6. Mosaic and Painting


Бид уран зураг болон байгалийн чулууг хослуулан урлагийн бүтээл туурвихад тань туслахаар шийдлээ. Гэр бүлийн 2-оос дээш хүн, мөн найзтайгаа 3-уулаа ирвэл 15%-ийн хөнгөлөлттэй. 10-аас дээш хүний захиалгыг цаг, газраа сонгон хийх боломжтой.

Хаана: Art'n Craft Studio

Хэзээ: 13:00-15:00 цагт

Үнэ: Чимэглэл уран зураг: Том хүн 28,000төгрөг, Хүүхэд 25,000төгрөг
 Шигтгэмэл урлал: Том хүн 30,000төгрөг Хүүхэд 25,000төгрөг

САНАЛ БОЛГОХ