Монголд 79.1 сая ам.доллар олгоно

Мэдээ


Бусад донор улс болон байгууллага ойрын хугацаанд санхүүжилт олгоно


ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монгол Улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний улирлуудын үр дүнг үнэлэн, дараагийн шатны санхүүжилт олгохоор болсон байна. Энэ хүрээнд 79.1 сая ам.долларыг Монгол Улсад олгохоор болжээ. Сангийн яамны албаны эх сурвалжийн мэдээллээр уг санхүүжилт нь ажлын 1-2 хоногт багтаан Монголбанкны дансанд шилжих аж. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- ийн хүрээнд ОУВС-гаас олгох энэ санхүүжилт нь манай улсын төлбөрийн тэнцлийг сайжруулахад зарцуулагдах юм. Өнгөрсөн тавдугаар сарын 24-нд ОУВС-гийн Захирлуудын зөвлөл уг хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр шийдсний дараа эхний шатны санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголбанкны дансанд шилжсэн юм.

Энэ сарын 15-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо хуралдсан Захирлуудын зөвлөлийн шийдвэрээр ОУВС- гаас гадна “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд санхүүжилт олгохоо амласан донор орнууд болон байгууллагууд ойрын хугацаанд санхүүжилт олгож эхэлнэ гэж тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер хэлсэн байна. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжих гурван жилийн хугацаанд ОУВС-гаас Монгол Улсад нийт 430 гаруй сая ам.доллар олгохоор болсон. Уг санхүүжилтийг хөтөлбөрийн үр дүнг харгалзан, улирал тутамд олгох юм. ОУВС-гийн албан ёсны цахим хуудсанд дурдсанаар Монгол Улсын эдийн засаг төлөөлснөөс илүү сайжирсан. Ялангуяа, төсөв, санхүүгийн тоон үзүүлэлтүүд сайжирч, зорилтот түвшинд хүрсэн болохыг онцолсон байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эцэс гэхэд 3.3 хувьд хүрнэ гэж тус сангаас тооцсон юм. ОУВС-гийн дэд тэргүүн Мицухиро Фурусава Монголд улс төрийн тогтворгүй байдал үүссэн ч хөтөлбөрийн хэрэгжилт эерэг байгааг тодотгожээ.

Улс төр тогтворгүй ч хөтөлбөрийн хэрэгжилт эерэг байгаа
Мөн валютын ханш тогтворжсон нь гадаад санхүүжилтийн зардал буурах боломж олгож буй төдийгүй бодлого тодорхойлогчид төсвийн алдагдал бууруулж, өсөлтийн чанар сайжруулах бүтцийн шинэчлэл эхлүүлсэн болохыг тэмдэглэсэн байна. 2017 оны эцэс гэхэд төсвийн алдагдал ДНБ-ий 7.6 хувьтай тэнцэхээр байгаа. Энэ нь 2018 оны төсөв болон 2017 оны төсвийн тодотголтой нийцэж байгааг ОУВС-гаас онцолсон. Улс төрийн орчин тогтворгүй байгаа хэдий ч бодлого тодорхойлогчид дунд хугацаанд макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон тулгуурт ЗГМ ТОВЧХОН Ам.доллар 2,434.22 Евро 2,870.55 Япон иен 21.71 ОХУ рубль 41.33 БНХАУ юань 368.44 БНСУ вон 2.23 ВАЛЮТЫН ХАНШ хөгжлийн бодлогын дэмжих, өсөлт, уналтын мөчлөгийг багасгахад чиглэж байна гэж үзсэн байна. Тэрчлэн татварын тогтолцоог бэхжүүлж, төсвийн сахилга батыг сайжруулахаар зорьж байгаа. Үүний зэрэгцээ зорилтот бүлэгт чиглэсэн халамжийн бодлого хэрэгжүүлж, хүүхдийн мөнгө олгож, хүнсний нэмэгдэл олгож байгааг тэмдэглэсэн. Гэхдээ ОУВС-гаас Монголын эдийн засаг дахь эрсдэлүүдийг нэрлэсэн. Тодруулбал, Монголын эдийн засаг түүхий эдийн зах зээлээс хэт хамааралтай хэвээр байгаа болон өр төлбөрийн хэмжээ өндөр буйг анхааруулсан байна.


САНАЛ БОЛГОХ