Шатахууны импорт 32 хувиар өсөв

Мэдээ


Автобензины импорт энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 227.1 сая ам.доллар болж, жилийн өмнөхөөс 32 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Дизелийн түлшний импорт 75.8 хувиар өсөж, 385.5 сая ам.доллар болсон байна. Энэ онд нүүрсний зах зээл сэргэснээс тээврийн эргэлт нэмэгдсэн, эдийн засгийн идэвх сэргэсэн. Үүнээс гадна ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд шатахууны онцгой албан татварыг үе шаттай нэмэхээр болсон. Эдгээр шалтгааны улмаас дотоодын эрэлт өндөр байсныг салбарынхан онцолж байна. Шатахуун импортлогч компаниуд сүүлийн хоёр сард шатахуунаа хангалттай сайн нөөцөлсөн гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.


САНАЛ БОЛГОХ