Гашуунсухайт боомтод үүссэн цуваа 53 км болов

Мэдээ

Даваа гарагийн байдлаар Гашуунсухайт боомтын орчимд үүссэн дараалал 53 км болж буурчээ. Цаашид ажлын 4-5 хоногт дараалал бүрэн арилж, Тавантолгойгоос олборлолт хийж байгаа компаниуд ачилтаа эхлэх боломж бүрдэнэ гэж тооцоолж байгаа талаар Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 11 дүгээр сарын 29-нд Засгийн газрын тогтоол гарч, Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт гэсэн маршрутаар нүүрс тээвэрлэхээр болсон ч боомтод үүссэн урт дарааллыг бүрэн арилгаж байж буюу 4-5 хоногийн дараагаас эхлэн нүүрсний тээврийг хэвийн явуулахаар төлөвлөж байна. Одоогоор Гашуунсухайт-Ганцмодны боомтоор өдөрт 550-650 машин нүүрс тээвэрлэн гаргаж байгаа аж. Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх замын урт 240 км бөгөөд Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө энэ замын талд нь буюу 120 орчим км урт дараалал үүсээд байсан юм.



САНАЛ БОЛГОХ