“Fitch” агентлаг Rio Tinto-ийн төлөвийг эерэг болгон нэмэгдүүллээ

Мэдээ


Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Rio Tinto компанийн төлөвийг тогтвортойгоос эерэг болгон нэмэгдүүлж, “А-“ түвшинд авчирсан байна. Энэ удаагийн шийдвэрт компанийн өр төлбөрийн хэмжээ мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан нь голлон нөлөөлснийг “Fitch”-ийн шинжээчид онцолжээ. 2015 оны эцсээс 2017 оны зургаадугаар сарын хооронд Rio Tinto-ийн нийт өр 7.8 тэрбум ам.доллараар буурчээ. Түүнчлэн түүхий эдийн үнэ ханш өсөлттэй байх төлөвтэй байгаа нь хувьцаа эзэмшигчдэд ирэх мөнгөн урсгалыг нэмэгдүүлээд зогсохгүй, өндөр үнэ цэнэ бүхий төслүүдэд зарцуулах хөрөнгөө нэмэх боломжтой болох юм. Гэхдээ цаашдын үнэлгээнд Rio Tinto компанийн ирэх 1-3 жилд баримтлах санхүүгийн бодлого чухал нөлөөтэй гэж “Fitch” агентлаг үзэж байна. Rio Tinto компанийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид энэ сарын эхнээс хоёр орчим хувиар өсөөд байгаа юм.


САНАЛ БОЛГОХ