Тарифгүй замын такси галзуурна

UB Info

Таксины талаар бичье гэж бодоод юун түрүүнд энэ талаар өмнө нь гарж байсан нийтлэл, мэдээллүүдийг судаллаа. Миний бичихийг хүсэж, гол санаа болгон гаргахыг зорьсон бүгд 2012 оноос эхлэн эрчимтэй нийтлэгджээ. Тэгэхээр "такси баатар"-ын асуудал, үнэ хөлс энэ үеэс хүмүүсийн анхаарлыг татахгүй байж чадахаан байж.

2013 онд "ШӨХТГ" /Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөөх Газар-аас/ таксины нэг километрийн үнийг 1000 төгрөг болгоно гэж мэдэгдэл хийн иргэдийг сандаргаж ,таксичидийг баярлуулж хэсэгтээ сенсацлаж байж ээ. Энэ шийдвэр иргэдийн эсэргүүцлээр зогссон хэдий ч хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид км-ийн үнээ өөрсдийн дураар хэлж, такси компаниуд эхний км-ээ 1000 төгрөгөөр явах эхлэлийг тавьсан байна. Угтаа бол тэр үед нэг км-ийг 600 төгрөгөөр явдаг байсан. Одоогийн байдлаар таксины тариф 800-1000 төгрөг.

Аз тань таарвал жолооч км-ийг 800 төгрөгөөр тооцно. Гэхдээ аз тааруулахаас өмнө таксийгаа олно гэдэг бас нэг асуудал. Хэрэв та такси барих гэж байгаа бол наад зах нь 15 орчим минут замын хажууд гараа өргөж зогсох тэвчээртэй байх хэрэгтэй. Ганц нэг зогссон жолооч машиныхаа цонхыг буулгаж хаашаа явахыг тань асууна. Тэр жолоочийн зүг нийлэхгүй бол авахгүй гээд хаяад явдаг. Ямар сайндаа л "такси ижил хийморьтойд нь харагдаж, илүү хийморьтойд нь баригдаж байна" гэж яриа гарах вэ дээ.


Олсон таксиндаа тухтай явах талаар ерөнхийдөө бол март. Зарим нэг нь микро шиг л замдаа таарсан хүмүүсийг нэмээд л суулгаад байна. Тэд үүнийгээ мөөг түүнэ гэж нэрлэдэг. Хүйтэнд даарсан, ядарсан, яарсан хүмүүст өөр сонголт үгүй учир суугаад л явна. Зорьсон газраа ойртож явтал "ингээд буучих наад луу чинь эргэвэл, явбал түгжирнэ, миний машин гарахгүй" гэх мэт үг хэлээд зам дагуу шидчихнэ. Угтаа бол зорьсон газрынхаа яааг үүдэнд очих гэж л такси барьж байгаа шүү дээ.

Одоо гол асуудалдаа оръё. Энэ бол үнэ - тариф.
Та явсан замынхаа км-ийн заалт, төлөх тооцооноос болж хэдэн удаа маргалдаж байсан бэ? Энэ хачирхалтай маргааны мөнхийн ялагч нь тэд л байдаг байсаар ч ирсэн. Харин одоо бол үгүй шүү! Өмнө нь олон зүйл дээр олон удаа хэлж байсанчлан техник технологи, орчин үе, 21-р зуун шүү дээ. Танд ухаалаг утас байхад л хангалттай. Таксины километрийн заалтыг хэмждэг утасны апликейшн байна. Ажиллах, ашиглах горим маш энгийн.



Км-ын заалтаа сонго. Такси хөдлөхөд эхлүүлэх товчийг дар. Мөн такси дуудах болон жолооч дуудах боломжтой.


Хүрэх газраа очоод дуусгах товчийг дархад төлөх үнийн дүн, явсан зам тань маш тодорхой гараад ирнэ. Таксины жолооч илүү мөнгө нэхвэл баримттай маргалд.

Зурган дээр дараад шууд татаж авах боломжтой.

САНАЛ БОЛГОХ