Ухаалаг утаснаас татгалзагчдын холбооны "Хамгийн сайн сонголт"

UB Info

Унагахад утас биш шал нь эвдэрдэг утас бол nokia 3310. Ойрын үед хүмүүс prius л Монголын амьдралыг нуруун дээрээ үүрч явна гээд байгаа шиг "гурав гурав нэг тэг" үнэхээр дээхэн үедээ бол үүрч явсан юм. Тэр биднийгээ санасан уу? Бид түүнийгээ санав уу? nokia 3310 маань шинэчлэгдээд эргээд ирж. Хэрвээ утсыг дурсамжаар үнэлж авдаг бол тэр нь мэдээж nokia 3310.

Тэр бол Superman тэр бол Hulk

Тэр бол бүх цаг үеийн хамгийн алдартай утаснуудын нэг. Дуусашгүй баттерей, эвдрэшгүй байдал, snake тоглоомоороо тэр үнэхээр байлдан дагуулалтыг хийж, бидний дурсамжид Superman шиг л үлдсэн. Тийм ч учраас энэ утас л "Nokia" компаний нэрийг өндөрт өргөж чадсан байх. Мөн орчин үеийн утаснуудаас ялгаатай нь хуванцар пластик материалаар хийгдсэн нь гарт барихад эвтэйхэн доргилт, эвдрэл гэмтлийг Hulk шиг л тэснэ. 3310-ыг угаасаа л чулуу гэдэг шиг шүү дээ. Тэр энэ чанараа хадгалсаар л байна.

Ухаалаг утаснаас татгалзагчдын холбооны "Хамгийн сайн сонголт"

Тархи мэдрэл, хараа, сонсгол гээд маш олон зүйлд ухаалаг утас муу нөлөөтэй дээрээс нь хүмүүс хоорондын харилцаа холбоог сүйтгэгч гэж хэлэх хүн олон. Энэ нь ч худал биш. Ялангуяа хараа, сонсгол, тархи нь хөгжих үе дээрээ яваа хүүхдүүдэд ухаалаг утас хэрэглүүлэх нь маш их хор, нөлөө үзүүлдэг.  Дан ганц хүүхэд ч гэлтгүй ухаалаг утаснаас татгалздаг хүмүүс цөөнгүй бий тэднийг "ухаалаг утаснаас татгалзагчдын холбооныхон" гэж нэрлэдэг. Ухаалаг гэх хэрэглээнд живэхгүй байх тэдний хамгийн сайн сонголт "nokia 3310" юм. Мэдээж гар утаснаас хүсэх бүх хэрэгцээг тэр бүгдийг нь хангаж чадна.

Тэр царайлаг болсон


Шинэ загвар нь яг л хуучин 3310-ын залуухан дүү шиг харагдана. Илүү загварлаг нимгэн болсон ч хуучин стиллээ алдаагүйн дээр олон өнгөний сонголттой болсон. Уламжлалт хар хөх өнгөнөөс гадна улаан, шар, саарал зэрэг сонголтуудтай болжээ. Өөртөө итгэлтэй өндөр царайлаг гэж хүмүүс өөрсдийгөө магтдаг бол nokia 3310 хүчтэй, шинэ, загварлаг өнгөний сонголттой, өнгөт дэлгэц, камертай гэж өөрийгөө магтаж болохоор болсон.




Тэр тэвчээртэй


Бид хоолгүй, усгүй хоёр гурав хоногоос илүү тэсэхгүй. Харин хэрэглэж буй ухаалаг утас чинь хэдэн цаг ч тэсэхгүй. Гэтэл тэр 30 өдөр тэсэж дээрээс нь 22 цаг таныг тасралтгүй яриулж чадна. Тэрнийг Superman гэж хэлсэн шүү дээ. Энэ бол шинэчлэлт хийгдсэн nokia 3310-ын маш том давуу тал. Мөн USB цэнэглэгчтэй болсон бөгөөд бусад USB холболтуудтай ч холбогдоно.

Тэр сонирхолтой


Snake эргэн ирснээс гадна хэд хэдэн үндсэн тоглоом нэмэгдсэн. Snake Xenzia гэж нэрлэгдэж байгаа шинэ хувилбар нь Gameloft-оор хийгдсэн бөгөөд төрөл бүрийн газрын зураг бүхий байрлалуудтай болж шинэчлэгджээ. Мөн Asphalt6, adrenaline, daimond twisster2, doodle jump, drag race зэрэг тоглоомууд нэмэгджээ.

Дэлгэц мэдээж шинэчлэгдсэн

Өнгөт дэлгэцтэй утсыг бид анх яаж хүлээж авснаа санаж байна уу? Тэгвэл nokia 3310 өнгөт 2.4 инч, 240х320 пикселлийн дэлгэцтэй болсон байна. Мөн бидэнд android болон windows үйлдлийн систем байхгүй хэдий ч nokia-аас санал болгож буй OS систем байгаа. Энэ бол nokia series 30+ бөгөөд бидний ашигладаг ухаалаг утасны програмуудаас ер дутахгүй юм.

Тэр камертай


Анхны загварыг камертай байна гэхэд төсөөлөгдөхгүй биз. Орчин үед камергүй утас хэрэглэнэ гэхэд ч төсөөлөгдөхгүй. Харин шинэ "гурав гурав нэг тэг" маань хоёр мегапиксел камертай.


Хамгийн амархан нь захиалаад л авах

Мэдээж худалдаалагдаж байгаа. Цоо шинээр эргэн ирсэн баатраа хүлээн авахад энд дархад хангалттай. Бид Герман улсаас шууд оруулж ирэн та бүхэнд түгээж байна. Нэг мартсан зүйл байна. Энэ нь шинэ nokia 3310-ын бүх үзүүлэлтүүд.
Шууд захиалах утас: 75752020




САНАЛ БОЛГОХ