Автомашин борлуулагчдын хувьцаа өснө
Мэдээ
2017 оны ес болон 11 дүгээр сард авто зах зээлийн борлуулалт өссөн ч энэ нь сүүлийн хоёр жилийн өндөр үзүүлэлтийг давтахад хангалтгүй байна гэж Autodata байгууллага мэдэгдлээ. Тодруулбал, оны эхний 11 сард спорт болон пик-ап ангиллын автомашины борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 1.5 хувиар буурсан байна. Харин өнгөрсөн есдүгээр сард болсон хэд хэдэн хар салхины улмаас автомашины эрэлт өсөж, АНУ-ын автомашины борлуулалт 6.1 хувиар нэмэгджээ. Салбарын компаниудын хувьцааны ханшийн хөдөлгөөнийг багцлан танилцуулдаг Zacks Industry-ийн таамаглаж буйгаар энэ сард автомашин үйлдвэрлэгчдийн хувьцаа өсөх төлөвтэй байна гэжээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй