Sistema, Rosneft-тэй зөвшилцөлд хүрэв

Мэдээ


Газрын тосны үйлдвэрлэлээр ОХУ-д тэргүүлэгчдийн нэг Sistema компани Rosneft-тэй зөвшилцөлд хүрч Bashneft компанид 1.7 тэрбум ам.долларын төлбөр төлөхөөр боллоо. Хоёр компани Bashneft- ийн хувьчлалаас үүдэн харилцан зарга үүсгээд байсан юм. Rosneft 2009-2014 онд Bashneft-ийн Sistema-д төлсөн ногдол ашгийг эргүүлэн авахаар 4.5 тэрбум ам.долларын зарга мэдүүлээд байсан. Харин Sistemа үүний эсрэг 5.6 тэрбум ам.долларыг нэхэмжилсэн юм. Салбарын томоохон тоглогчдын энэ үйлдэл хойд хөршийн хөрөнгө оруулалтын орчин болон бизнесийн орчин дахь төрийн хяналтын талаар сөрөг мессежийг олон улсад өгч байсан юм. Шүүхийн шийдвэрийн дагуу Sistema ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан болон Sberbank-ны тусламжтай төлбөр барагдуулна. Хугацааны хувьд ирэх оны гуравдугаар сарын 30-аас хэтрэх ёсгүй юм байна


САНАЛ БОЛГОХ