Бид уншиж, бичиж сурлаа

UB Info

Цүнхнийхээ араас харагддаггүй шахам зургаан настангууд маань эрдмийн баяраа хийж, 35 үсэгнийхээ ард гарлаа. “Маам сүү уу’, “молом үнээ саав” гээд л амны уншлага болтол давтсаны эцэст уншиж, бичиж сурсан нь тэдний хувьд анхны эрдмийн зэрэг нь юм.

Мэдсэн, сурсан гэдгээ эцэг, эх, багш нарынхаа урд гарж үзүүлээд толгойдоо 35 үсэгнийхээ нэгийг зүүгээд зогсоно гэдэг сургуулийн анхны мартагдашгүй дурсамж. Өнөөдөр “Сант” сургуулийн эрдмийн баяраар зочлоод өнгөрлөө. Мөн энэ жил тус сургуулийн 20 жилийн ой тохиож байгаа нь нэгдүгээр ангид элсэн орсон сурагчдын хувьд бас нэгэн дурсамж болох байх. Боловсролын Үнэлгээний Төвийн тайлангаар өнгөрсөн жилийн ЭЕШ-ын ерөнхий дүнгээр улсдаа нэгдүгээр байр эзэлсэн тус сургуулиас анхны алхмаа хийж байгаа сурагчид энэ амжилтыг тасралтгүй үргэлжлүүлэх нь эргэлзээгүй.

Гартаа цэцэг барин ижилсээд эгшиг гийгүүлэгчээрээ ялгарсан сурагчид дуу дуулж, шүлэг уншиж сурсан мэдсэн бүхнээ үзүүллээ. “Бага ангийн багшдаа баярлалаа” гэж хоолой салган дуулалдаад дараагаар нь “Эрхэм багш нартаа баярлалаа, Эрдмийн өргөөндөө баярлалаа” гэж хэлээд цагаан толгой үзэж дуусгасан эрдмээ гайхуулав.

Сурагч нэр авсан ч тэд 6 настангууд. Эрдмийг минь яаж мялаах бол гээд тайзнаас буугаад л эцэг эхчүүдрүүгээ гүйлдэн намайг харсан уу? сонссон уу? гээд урд нь очоод хөөрхөн хараад зогсчхов.

Бэлгээ л унагачихгүй юм сан

Ах, эгч нар нь эрдмийн баяраа хийгээд л...

Найзуудаараа зураг татуулах цаг

"Аав" энийг би бичсэн

Тэр хамгийн олон медальтай нь

Би энд байна

Гийгүүлэгч үсэг бид байна


САНАЛ БОЛГОХ